sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Нохойноос дамжин халдварладаг галзуу өвчинд нэрвэгдэн дэлхийн хамгийн ядуу буурай бүс нутгуудад жил тутам 59 мянга орчим хүн амиа алддаг болохыг Галзуу өвчинтэй тэмцэх олон улсын холбооны тайланд дурджээ.

Тайланд дурдсанаар, ялангуяа бага орлоготой улсуудад байгаа нохдыг вакцинжуулах хэрэгтэй гэнэ.

Мөн нохойд хазуулсан хүмүүст зориулсан вакциныг илүү хямд үнээр, илүү хүртээмжтэй байдлаар олгох хэрэгтэй байна.

Галзуу өвчин нь амь насанд хүрэх аюултай вирусийн гаралтай өвчин хэдий ч түүнээс 100 хувь урьдчилан сэргийлэх боломж бий аж.

Галзуу өвчин бараг бүх хөхтөн амьтанд халдварладаг ч галзуу өвчнөөр нас барагсдын 99 гаруй хувь нь гэрийн тэжээмэл нохойд хазуулан амиа алдаж байна.

Г.Доржханд

 

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг