sonin.mn

УИХ-ын гишүүн, Өргөдлийн  байнгын хорооны дарга О.Баасанхүү  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ Монгол улсын сайд, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханы талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр :
"Тавантолгойн 1072 хувьцаатай  холбоотой өргөдөл, гомдол манай  байнгын хороонд олноор ирж байгаа.  Хэрэв Тавантолгойн гэрээнд   1072 хувьцааг амилуулах асуудлыг тусгахгүй бол М.Энхсайханыг  огцруулах асуудлыг тавина. Саяхан би Хятадын элчин сайдтай уулзахдаа нэлээд  ярилцсан. М.Энхсайхан холбогдох газруудад мэдээллээ дутуу өгч, маш хариуцлагагүй ажилласан юм байна гэсэн бодол  төрсөн." гэжээ.