sonin.mn

Thanks MAN клубын залуусын санаачлага дэмжлэгээр МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Бизнесийн сургуулийн номын санг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны нэрэмжит болголоо. Ж.Батмөнх агсны амьд ахуйдаа хэрэглэж уншиж судлаж байсан 3000 шахам ном судалгааны бүтээлийг тус сургуулиудын номын санд Эдийн засаг, улстөр судлал гэсэн чиглэлийн дагуу ангилан хандивласан байна.

Үйл ажиллагааны нээлтэнд Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа болон МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа ОУХНУС-ийн захирал С.Баттулга, МУИС-ын Номын сангийн захирал Г.Цэрэн болон зохин байгуулагчид, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.

Номын сангийн үйл ажиллагааг орчин цагийн хэрэглээнд ойртуулах уншигч, оюутан суралцагчдын цаг завыг хэмнэх үүднээс уншилгын танхимыг чөлөөт сонголттой болгожээ. Электрон каталогийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхээр уншлагын танхимд электрон каталогийн хайлтын компьютер байрлуулсан байна. Монгол төрийн түшээдийн залуу халааг бэлтгэдэг ОУХНУС болон Бизнесийн сургуулиуд ийнхүү сан хөмрөгөө Ж.Батмөнх агсаны номын сангаар баяжуулж оюутан суралцагчдынхаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг өргөжүүллээ.