-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ тодорхой харагдах байх.
УИХ-ын чуулганы нээлтээс хойш 2 долоо хоног өнгөрлөө. Тавантолгойн талаарх гэрээний төслүүд бэлэн болсон байгаа. Өмнө нь Засгийн газар УИХ-д зөвхөн танилцуулах бодолтой байсан бол энэ удаа УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. УИХ-аас гэрээнд гарын үсэг зурах даалгаврыг Засгийн газарт өгсөн УИХ-ын шийдвэрийн төслийг гэрээний төслүүдийн хамт өргөн барихаар бэлтгэв. УИХ-аас гаргах аливаа шийдвэрийн үзэл баримтлал гэгчийг бас бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. Тийм үзэл баримтлалд миний бие болон хууль зүйн сайд гарын үсэг зурсан байгаа. Тогтоолуудын төслүүдийг мөн бэлтгэсэн байгаа. Өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар шалгаж байгаа. Хуулиар тэдэнд 72 цаг байдаг аж.
УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барина. Консорциумд Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгаа бөгөөд эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрчид анхаарал болгоомжтой хандах байх гэж найдаж байна.
-Хамгийн их популизм хийж байгаа зүйл бол Тавантолгойн хувьцаа. Ингэхэд энэ хувьцаа бодит юм уу, улстөрчид иргэдэд таалагдах гэхдээ гаргасан бас нэгэн л хоосон зүйл биш юм уу. Ер нь энэ хувьцаа ямар үнэтэй юм?
1072 хувьцаа сонгогчдын санал авах улс төрийн зорилготойгоор анх гарсан. 2010 онд байна уу даа УИХ тогтоол гаргаж Эрдэнэс ТТ компанийг хөрөнгийн бирж дээр гаргах, компанийн хувьцааны 20 хувийг бүх ард түмэнд 1072 хувьцаа болгох шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрлөө. Эрдэнэс ТТ компани биржид гарч чадсангүй. Асар их өрөнд орж улс орноо татаж унагах байдалд орлоо. Өртэй компани ногдол ашиг өгнө гэж юу байхав. Шилний цаанаас чихэр долоолгов гэдэг үг 1072 хувьцааны бодит байдал юм.
5 жилийн өмнөх популизм одоо буцаад моод болж. Моод эргэж ирсэн юм байлгүй дээ. Өөр хоорондоо арилжаалагддаггүй, ногдол ашиг өгдөггүй хоосон бичлэгийг зах зээлийн ухаанаар жинхэнэ хувьцаа болгохын тулд Тавантолгой өр үүсгэдэг биш, ашиг өгдөг байх хэрэгтэй юм. Тавантолгой төслийн үр өгөөжийг ард түмэнд тараахын төлөө нэг их буянтай царайлсан том жижиг популистууд тэмцэлдэж байна. Тараахаасаа өмнө төслийг ашигтай болгохын төлөө тэмцэлд гэж хэлмээр байна.
-Энэ гэрээг байгуулснаар манай эдийн засагт ямар үр өгөөж гарах юм. Та үүнийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?
Тавантолгой төсөлд монголчууд бид нэг ч төгрөг зарахгүй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эхнээс нь Монгол улс үр шимийг нь хүртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бүрэн хүчин чадлаа авахад жил бүр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөгийг төсөвт төлнө. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бүр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч болно. 12 мянга хүртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно. Монголын нэр хүнд өснө. Бусад мега төслүүдийн хувьд мөс зүсэгч төсөл юм.Тавантолгой төслийн амжилт бусад төслийг хөдөлгөгч хүч болно.
-Таныг УИХ-ын даргын зөвлөх халз мэтгэлцээнд дуудсан. Та яагаад мэтгэлцэхгүй байгаа юм. Уг нь халз мэтгэлцвэл хэн нь зөв ярьж байгаа нь тодорхой харагдах биш үү?
Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд Монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүмүүсийн нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө “их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний эрх ашгийг өөрийн гэж андуурна. Гансүхийн зорилго нь Тавантолгой төслийг зогсоох, улс төрийн тавцанд “ загвар үзүүлэх” л явдал юм. Хэн хэний хүүхэлдэй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал шүү дээ.
-Засгийн газрын хурал дээр урьдчилгааны 200 сая долларын талаар ярьсан уу, юунд үрэх талаар гэчихвэл арай хатуудчих юм болов уу?
Ярьсан ярьсан. Улс төрчид мөнгө тараах сонирхолтой байдаг тул хэрүүл болох байх. Алаагүй баавгайн арьс... гэдэг үг бий. Эхлээд төслөө хамгаалж босгох хэрэгтэй байна.
-Гэрээг 70 жилээр байгуулчихлаа гэсэн шүүмжлэл нэлээд байгаа. Энд ойлголтын зөрүү гарсан байх. Харин гэрээг сунгах нөхцөл юу байгаа вэ ?
Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хугацаа 30 жил байгаа. Тодорхой нөхцлүүдийг биелүүлсний дараа Засгийн газар зөвшөөрвөл сунгах бололцоотой хийгдсэн. Тавантолгойн орд 100 хувь Монголын өмч бөгөөд тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс ТТ компанид байх юм. Хөрөнгө оруулагчид мөнгөө оруулаад ажиллаж байх хугацаанд Засгийн газар Та өөрсдийнхөө лицензийн хугацааг сунгаж байна вэ биз дээ гэж асуух нь зүйн хэрэг. Бид ЭТТ дээрх лицензээ 20 20 жилээр сунганаа гэж бичснийг Тавантолгойн гэрээ 30 жилээр дээр нь 20 20 жилээр нийт 70 жил байх гээд буруу ойлгож дээ. УИХ-ын даргын зөвлөхийн даргадаа бэлдэж өгсөн шипи нь энэ.
-Яагаад гаднын зөвлөх аваагүй юм бэ. Ийм чухал гэрээ, том төсөл хийж байж гаднын зөвлөх авсангүй гэсэн шүүмжлэл нэлээд гарсан.
Би анхаасаа гадны зөвлөх авахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Монголын эрх ашгийг монгол хүн л хамгаална. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, манай төрийн болон төрийн өмчит компаниудын хуульчид ажилласан. Манайд чадалтай залуус байнаа байна. Энэ бол миний хамгийн таатай олзуурхал. Дээр нь Монголын хуулийг хэн ч зөрчихийг хүсддэггүй юм. Хийх хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахгүй байхын тулд хөрөнгө оруулагч хууль зөрчихгүй. Банк хууль зөрчсөн өчүүхэн үйлдэл байвал мөнгө өгөхгүй. Мөнгө босгох үүрэг нь Засгийн газарт бус, хөрөнгө оруулагчдын талд байсан тул тэд нэр хүндттэй компаниудыг ажиллуулсан. Сонирхлын ямар ч зөрчил байхгүй. Цаашдаа монголчууд гадныхныг царай алдахгүй хийчих боломжоо улам л нэмэх хэрэгтэй.
-Гэрээг батлахгүй бол энэ оны сүүлийн хагаст эдийн засаг том уналтад орно гэж та бичсэн байсан. Энэ нь шантааж, айлгах арга гэхээс илүү том төслийг баталбал үүнийг сэргийлэх вакцин болно гэсэн утгаар хэлсэн гэж би харж байгаа.
Монголын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хэрхэн хийгдэж байгааг харж сонсож байгаа. Эдийн засаг агшсаар байна. Үлээсэн шаар шиг гэнэт хагарчихгүй ч агшаад л байна. Энэ оны хагасаас хойш хүн бүр өөрийн бие дээр эрс мэдэрч эхлэнэ гэж байгаа. Энэ бол Тавантолгой төсөл хэрхэн шийдвэрлэхтэй холбоогүй болох үзэгдэл. Харин Тавантолгой төсөл Монголын эдийн засгийн уналтыг зөөлөн газардуулж, ирээдүйд өсөлт бий болгох учиртай харагдаж байгаа. Миний энэ үгийг ой санамжиндаа хийчихэд илүүдэхгүй гэж бодож байна.
-Танай танхим энэ төсөл дээр нэгдсэн нэг амтай байж чадаж байгаа юу, өмнөх Засгийн газрын хурлын үеэр лав Пүрэвсүрэн сайд, Дорлигжав сайд, хоёр Эрдэнэбат сайд эсрэг байр суурьтай байсан гэж сонссон.
Засгийн газар дээр зөрөлдөөд байсан юм байхгүй. УИХ-ын даргын араншин нэг зүйлээрээ сайн үр дагавартай байлаа. Яамдын “сонор сэрэмж” дээшилж асуудлаа арай нягт нямбай дахин шалгахад тус болсон. Бяцхан цаг илүү үрсэн. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим үйл хэрэг болсон гэж бодож байна.
-УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн бол байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа. Төслийг энэ чигээр нь явуулах боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Бас УИХ-аар заавал хэлэлцүүлнэ гэсээр татаж авахаар болсон. Энэ төсөл УИХ дээр уначихгүй байгаа даа.
УИХ-ын дарга бөөс, хуурсийг нь түүгээгүй буруу төсөл дээр тулгуурласан юм чинь “энэ чигээр нь явуулах боломжгүй” л гэж хэлнэ шүү дээ. Түүний буруу гэхээсээ буруу мэдээллээр санаатай төөрөлдүүлж буй зөвлөхийн аппаратыг нь буруутгах хэрэгтэй. УИХ “нүүрийг нь угаах гээд нүдийг нь сохлов” гээч битгий болоосой доо. Санаа зовж байгааг хуваалцаж байна.
Н.Ононтуул
Эх сурвалж : Үндэсний шуудан
Сэтгэгдэл0
Зи муу Бэлтрэг 5 толгойн гэрээг яагаад оруулах хэлэлцүүлэхгүй байгаам бэ. Энэ УИХ дэндүү их эрх мэдлээ хэтрүүлсэн, барьцаалсан, хүчний болон хяналтын байгууллагыг томилох эрх хэмжээгээ ашиглан зүгээр нэг спикер биш дарангуйлагч болон хувирчээ. Энэ бол маш муухай үзэгдэл. Ерөнхийлөгч бол хүн захиалгаар баривчлуулдаг, хүний эрх, эд баялаг, газар, лицензийг АТГ-ыг ашиглан дээрэмддэг, шоронд хийдэг, өрсөлдөгчөө намнадаг, өс хонзон авдаг газар болгон хувиргалаа. Энэ 3 пиздууг дэмжиж АН-д25 жил зүтгэсэн хайран цаг. Манай нам ийм муухай болж хувирах гэж. Одоо баригдаж шалгагдаж байгаа бүх хүмүүс АН-ын анхдагчид, гишүүд болжээ. Тэд төрд хэдэн жил ажиллачихаад АТГ очдог байна. Төрийг сүүлийн 20 жил МАН зайдалж идэж уусан биздээ. Тэднээс авилгачин барихгүй байгаашдээ. М.Энхболд, Бадамжунай хаа байна. Шудрага ёс чинь хаа байна. Та 2 өмнөх засгийн газрыг хуйвалдаж мурьж унагааснаар АН-ын рейтинг навс унаж, улс гүрэн болон баялаг бүтээгчдийн арми сүйрэлд орж, дампуурч дууслаа. Цалингаа тавьдаг компани бараг алга боллоо. Энэ бүхний буруутан бол урвагчид болоод зөвхөн ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД 2 гэдгийг АН-ын олон мянган гишүүд ойлгоцгоо. Зи-г АН-ын удирдлагаас нэн даруй зайлуулж, спикерийг авч тулхтай АН-ын гишүүнд өх хэрэгтэй. Олон жил амгалан тайван удирдаж улс төржүүлдэггүй байсан Гончигдоржид өх хэрэгтэй. Элбэгдоржийн хоншоор, санаа сэдлийг тас цохиж, эрх мэдлийн хуваарьлалтыг Үндсэн хуульд хүрэлгүй өөрчлөх гарц ххайх хэрэгтэй байна. Ж-нь прокурорын мөрдөнг АТГ-аас ЗГ-т өх гэхчлэн. Энэ хуулийн хэлэлцэх асуудлын дэгийг жагсаалтыг мэддэгээрээ ЗИ оруулахгүй заваарч байгааг бид харж байна. Ийм муухай хүн гэдгийг АН-ын бид мэдсээр байгаад дээш гаргах гэждээ. Алтанхуяг л ийм балиар амьтаныг танихгүй гаргаж ирсэн нь том алдаа болжээ. Одоо намынхаа хуралд маш хариуцлагатай бэлдэх, нааш татах хөдөлгөөнүүд гарын үсэг цуглуулцгаая. Зандаахүү бүх мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ хийсэн байна шүү.
Монголын үйлдвэр саа-г унагасан нөхөр дөө
энхсайхан уг нь гайгүй эдийн засагч бх шүү. худлаа эх оронч болж цаасан малгай өмсгөхгйү шууд үнэнэийг хэлдэг бх
Энхсайхан Ээбийтэй нийлж 5 толгойг цуслах гэж байгааг хүмүүс ойлгож байгаа Энхсайханд мөнгө бодогдож байгаа болохоос улс эх орны эрх ашиг хамаагүйл дээ 2009 онд СБаяр Элбэгдорж хоёр 2толгойг хувааж авахаар тохиролцсон энэ тохиролцоог биелүүлэхийн төлөө Элбэгдорж Энхсайхныг ашиглаж байна энийг нь ашиглаж Энхсайхан ашиг хүртэхийг л бодож үхэн хатан зүтгэж байна
Tenegiin dotor uujuu kkk
Эрдэнэт үйлдвэр Монгол улсын экспортын дийлэнхийг он удаан жилээр бүрдүүлж ирсэн, улсын төсвийн томоохон хэсгийг маш олон жилээр дангаараа бүрдүүлээд ажиллаж байгаа Монгол-Оросын хамтарсан дэлхийн хэмжээний, амжилттай хэрэгжээд явж байгаа мега төсөл гэдгийг бид мэднэ. Энэ бол үнэхээр бахархам түүх. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн талаар бодит байдлаас маш ангид тайлбарууд их үзэгдэх болжээ. Энэ нь ялангуяа Тавантолгой, Оюутолгойн том төслүүдийн шийдэгдэх маргааны явцад их өндөр авж яригдах юм. Барууныхан болон Оросуудын Монголд хандах хандлагын зөрөөг Эрдэнэт үйлдвэрээс харж болноо гэсэн сурталчилгаа түгээмэл явагдаж байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн түүхийн талаар, тэр тусмаа улс орны эдийн засагт хэзээнээс ямар үүрэг гүйцэтгэж эхэлсэн талаар нь нийгмээрээ тодорхой ойлголттой болох хэрэгтэй байгаа юм байна. Энэ талаар мэддэг бүхнээ хуваалцаж, хэлэлцээрэй.
Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайн "Монгол Туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын энэ сэдвээр ярьсан хэсгээс сонирхоё!Бямбасүрэн гуай ярихдаа: Эрдэнэт үйлдвэр болохлээр 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд орсноос хойш их ашигтай байна, Монголын импортыг 2 дахин нэмнэ гэсэн чинь байхгүй ээ, алдагдалтай. Тэгээд одоо Эрдэнэтээс чинь гадагшаа гардаг юм чинь алт гарна, мөнгө гарна, рений гарна, селен гарна, теллур гарна. Эд бүхэн үнэгүй гардаг. Алтыг нь, мөнгийг нь үнэлэх юм бол бүгдээрээ ашигтай болчихно. Тэр үед чинь ренийгээ манайхан чинь тооцож чаддаггүй байсан, харин сүүлд ренийг тооцдог болсон юм. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд шиг бодогдож байна, нэг захидлын төсөл хийгээд Цэдэнбал гуайгаар Брежневт захиа бичүүлье, ер нь Эрдэнэтийг ашигтай болгох талаас нь ярья гээд л орсон юм. Тэгсэн чинь Цэдэнбал гуайг захидлыг маань үзэж сууснаа, урдаас хараад ,,Үгүй ээ, чамд нэг их дутагдал байнаа,, гэнэ. Урьд намайг ерөөсөө загнаж барьж, надад их томордоггүй байсан болохоор би их өөриймсөг харьцана. Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь ''Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэлж бай'' гээд өөрөө инээснээ нөгөө захидлын доод талд нь улаан харандаагаар ''Бид ингэж амьдарж чадахгүй'' гэж бичээд гарын үсгээ зурчихсан. Тэгээд ''Чи энийг Брежневт явуул'' гэсэн юм. Цэдэнбал гуай чинь 1978 оны ''Энхтайван, социализмын асуудал''сэтгүүлийн 2-р дугаарт өгүүлэл бичээд, тэгэхдээ ''Бид үндэстнийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай яринаа'' гэж бичээд тэрнээс хойш ер нь хойдуултайгаа санал зөрж ирсэн хүн л дээ. 1982 онд Батмөнх гуайд хэлж байгаад, нууц захирамж гаргуулаад банкнаас цэвэр алт аваад, тэгээд Эрдэнэтийн баяжмал дээр химийн аргаар зэрэгцүүлсэн анализ хийлгэсэн юм. Тэрнийгээ Их Сургуулийн Минерологийн ухааны доктор Лувсандорж, лаборант нь Байгалмаа гэж 2 хүн хийсэн. Тэгэхэд бол манай Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмал дотор чинь 1.2-4 грамм алт гардаг. Тэгээд томоор нь бодоход тэр чинь жилдээ 1 тонн гаруй алт л гадагшаа гардаг байсан байх л даа гэж боддог юм. Тэр үед чинь Монголын алтны олборлолт жилдээ 400 кг байсан юм. Мөнгө гэхэд чинь Эрдэнэтээс жилдэ 60-аад тонн цагаан мөнгө гарна. Одоо Асгатын орд газраар 60 тонн мөнгө олборлоно гээд манайхан чинь дээр доороо оролцоод л байна. Тэр чинь Эрдэнэтийн зэс дотор зүгээр л гарч байгаашдээ. Би 1991 онд Эрдэнэтийн хэлэлцээрийг өөрчлөхдөө мөнгөнийхөө талыг буцааж авна гэж гэрээндээ хийгээд , манайх 50 хувийн хөрөнгө оруулалттай юм чинь. Харин сүүлд Жасрай гуайн үед мөнгөө авахаа больчихсон юм шиг байна лээ.
ЭНХСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХЫН ТУЛД АН-ЫН ҮЗХ-Д 8 УДААГИЙН ХУРЛААР АЛАЛЦАЖ ЯВСАНСАН. ТЭР ҮЕД ЭНХСАЙХАН ҮНЭХЭЭР Л БУРУУ ИШИЛСЭН СҮХ ШИГ БАЙСААР НАМАА СОНГУУЛЬД АВЧ ОРООД БАРАГ ЯЛУУЛЧИХСАН ЮМДАГ. ДААНЧ БИД АЛТАНГАДАС НЭРИЙН ДОР МАНЬ ЭРЭЭС НАМЫН ДАРГЫГ БУЛААЖ АВААД ГОНЧИГООГООР ДАМЖУУЛЖ ЭЛБЭГЭЭД ИТГЭЖ ӨГЧ БАЙЖ БИЛЭЭ. ӨНГӨРСНИЙ ДАРАА ОДОО САНАХАД БОЛОВСРОЛТОЙ ЧИГЭЭРЭЭ ЗҮТГЭЭД САНАСНАА ХИЙДЭГ ЭНХСАЙХАН НЬ ХАВЬГҮЙ ИЛҮҮ БАЙЖЭЭ ГЭЖ БОДДОГ БОЛЛОО. ЭНЭ НЬ АЛТАНГАДАСТ АШИГГҮЙ Ч МОНГОЛ ЭХ ОРОНД МИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙЖДЭЭ. СЛЕСАРЬ ХИЙЖ БАЙГААД ЦЭРГИЙН УЧИЛИЩЬ ТӨГССӨН ТАГ БОЛОВСРОЛГҮЙ МӨРТЛӨӨ АМАНЦАР МУУ ӨӨДГҮЙ ХҮН ЧАНАРГҮЙ НӨХДӨӨ ХАЙРЛАДАГГҮЙ, ӨРӨМИЙГ НЬ ИДЭЭД ХУСМЫГ ЧАМЛААД ӨӨР ҮҮРЭН ДЭЭР ОЧИЖ ӨНДӨГЛӨДӨГ ӨРӨМНИЙ ХУЛГАЙЧ ГЭЖ ШУВУУНЫ ЗҮЙЛ БАЙДАГ ЯГ Л ТЭР НОВШ ЮМ. ТЭР ЦАГ ҮЕД АЛТАНГАДАС ДЭЭР ИРЧХЭЭД ЭНЭ ӨДРӨӨС НАМАЙГ АЛТАНГАДАС ГЭЖ ТООЦООРОЙ ГЭЭД АЛГА ТАШУУЛААД МӨНХИЙН УРВАГЧ РЕЦЕДИВ ЭРДЭНЭ, МАХАН ТОЛГОЙ ТҮВДЭЭ ХОЁРЫГ ЧИХНИЙ ЭЭМЭГ ШИГ 2 ТАЛДАА САНЖИГАНУУЛЧИХСАН ЯВДАГСАН. ТЭР Л ЭНХСАЙХАНААС ДОРЛИГОО, ХУЯГАА, ГОНЧИГОО НАРЫГ АШИГЛАН НАМЫН ДАРГЫГ САЛГАСНААР ЭНХСАЙХАНЫ ДУРГҮЙ ХҮРГЭЖ ЭВСЭЛ ЗАДАЛСАН ЮМ БИЛЭЭ. ОДОО МОНГОЛ ХЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНХСАЙХАН. ОДОО МОНГОЛ ХЭН АДГИЙН ШААР ХҮНИЙ ОРОНЦОГ, ХАРИЙН ГАР ХӨЛ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТАЛУУД ВЭ ГЭВЭЛ ЗИ, ЭЛБЭГДОРЖ, УЯНГА, ЖЕНКО ГЭЭД ДАНДАА БАГАДАА ШААРЛАГДАЖ ЯВСАН АМЬТАС. АТИГАР ЖИЖИГ, ХҮҮХЭНД ГОЛОГДДОГ, БАНДЬ НАРТ ШОГЛУУЛДАГ ХОРСОЛОО НИЙГЭМД ГАРГАЖ БАЙНА. ОРОСУУД УХААНТАЙ УЛСУУД. ТОЛСТЯК ДОБРЯК ГЭДЭГДЭЭ. БУРХАН БИДНИЙГЭЭ ХЗЭЭ ЭНЭ АТИГАРУУДААС САЛГАЖ, ХЭВИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ, САЙН ХҮМҮҮЖИЛТЭЙ, МУУ САНААГҮЙ, ӨӨДРӨГ, ЗӨВӨӨР ТӨСӨӨЛЖ, ЭВЭЭР АМЬДАРДАГ, МОНГОЛ САЙХАН ЭРСЭЭР ТӨРӨӨ БАРИУЛАХ ЮМ БОЛ. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ ЦӨХӨРЛӨӨ. АН-НЬ ҮЗХ-ЭЭ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ХУРАЛДУУЛААД ХУСААД ӨГДӨГ ТУРЛАГА БАЙДАГСАН.ДОРЛИГОО, ЭНХСАЙхан 2-ЫГ ТЭГСЭНСЭН. ХАРИН ОДОО Л ЦАГ НЬ ЮМ БИШ ҮҮ. УЧИР НЬ ИЛҮҮ ИХ ХОХИРОЛ БОДИТЬОЙГООР АМСЛАА. МАШ ОЛОН ЖУРМЫН НӨХРӨӨ ШОРОНД ХИЙЛГЭЖ МӨРДҮҮЛЖ ХАВЧУУЛЖ, ШАЛГУУЛЖ8 АЖИЛГҮЙ БОЛГУУЛЖ БАЙНА. ГАЗАР ДААХГҮЙ МАН-ЫН АВИЛГАЧДЫГ БОЛОХООР ШҮХЭР ДООРОО НУУГДУУЛЖ, ӨРСӨЛДӨГЧ, СӨРГӨЛДӨГЧ, ИРЭЭДҮЙН ЗАМД НЬ СӨРӨГ БОЛОХ ХҮМҮҮСИЙГ АТГ МАНГАСААРАА АЙЛГАЖ, ЗАМААС ЗАЙЛУУЛЖ БАЙНА. ИНГЭНЭ ГЭЖ ЭНЭ ДУРАКУУДЫГ БИД ДЭМЖСЭН ГЭЖ ҮҮ. ОДОО ХЭРЭГ БОЛООД БАЙГАА ЭНХСАЙХАНЫГ ЗАЙЛУУЛАН БАЙЖ АТИГАР МАНГАСУУДЫГ ГАРГАЖ ИРСЭН НЬ БИД ЮУТАЙ ТЭНЭГҮҮД ВЭ. НАМЫНХАА РЩЙТИНГ УНГААН БАЙЖ ШИНЭЧИЛЭЛИЙН ЗАСГААРАА ТУГ ТАХИН БАЙЖ 5 СОНГУУЛЬД ЯЛУУЛСАН ХУЯГААГ ОХИНООР НЬ БАРЬЦААЛАН БАЙЖ ЗАЙЛУУЛСАНЫ ГОРЫН АМСАХ ГЭЖ ТҮҮНИЙ ХОР НЬ ХАМАГ МОНГОЛД ГАЙ БОЛЖ ХАРААД СУУХ УУ БИД. БИД ТЭМЦЭГЧИД БИШ БИЛ ҮҮ. ОДОО БОЛНО АТИГАРУУДТАЙГАА ҮЗЭЛЦЭЕ. ЗОЛБИН ГӨЛӨГНҮҮДИЙГ ОРОС ШАР ХАДААСТАЙ БАКАЛААР ГАН ХИЙТЭЛ ӨШИГЛӨӨД ЦААШ ХАРУУЛЦГАА. ӨСГӨЛҮҮН АРДЧИЛАГЧИД НЭГДЭЦГЭЭЕ. 10 САР ЭХИЙНХЭЭ СҮҮГ ХӨХӨЖ ӨССӨН ЭРЧҮҮД ҮХЭР МОНГОЛЫН УУР ХИЛЭНГЭЭ ГАРГАЦГААЯ.
Enkhsaikhanaas oor hen ch ene gereeg zuv zamaar uragshluulahgui,Ted odii hurtel yagaad hiigeegui geheer zuvhun oorsdiin shuanladaa avtagdaa,eh ornoo gesen setgel gargaagui uymaa. Odoo TT hodloh tsag ni bolsooooon
ГҮЙХ НОХОЙД БААХ НОХОЙ САДАА ГЭЖ ЭНЭ ДЭЭ.З.ЭНХБОЛД БОЛЬЖ ҮЗ.
Энхсайхан том хулгай хийх гэж байгаад үйлдэл дээрээ баригдлаа даа. Даанч нэг нүдээ эргэлдүүлээд золигтоод байсан юм аа.
Дээрмийг гэрээг 3 өөр хувилбараар хийчихээд нууж батлуулах гээд улайраад байгаа хүн дээ. Тэгээд дээрэм байна гэхээр ТТ-г хөдөлгөх юм ярьдаг. ТТ-г хөдөлгөх, дээрэм хийх өөр асуудлууд. ТТ-г хөдөлгөхийг бүгд дэмжиж байгаа. Харин нууцаар дээрэм хийхийг хэн ч зөвшөөрөхгүй.
Турж үхэх гэж байж яндан царайлсан тэнэг монголчууд. Одоо 5 толгойгоос ямар ч ашиг олохгүй ч 6 тэрбум долларын хөрөнгө оруулалтаас амь зуулга гарч ирж олон ажлын байр бий болно гэдэгт л хамаг ач холбогдол байншдээ. Үүнээс илүү боломж ер нь юу байна. Муу хогийн бэлтрэг НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН өрсөлдөгч Оросын хүргэн, тагнуулж , төрд суулгасан өдөөн хатгагч, хөлсний дээрэмчин Женко түүний гар хөл бологч. А.гансүхээр дамжуулан монголы улсаа хорлож байгаам биш үү. Та нар тэгээд нүүрсээ хятад зарахгүй гээд яахий. Кайнизойн эрэний цэрд-чулуун нүүрсний галаваас хэдэн зуун сая жил хүнд өгөөжгүй хэвтсэн хар шороо жигээр нь хав дараад нэг хэсэг нь, Улаанчулуутынхаа хогийн цэг дээрээ хогоо булаацалдаад, нөгөө хэсэг нь морь унаж модоо тохоод, ямааныхаа бөгс цоо ширтээд, малаа маллаж, малтайгаа явалдаж, мал сэтгэхүйтэйгээ зуралдаж, папуа шинэ Гвинейн хүний мах иддэг махчин, австалийн аброженүүд шиг этник музейн үзмэр болсоор байх уу. Муу пиздуунуудаа.
Hytadyyd ingeed bgaa yumaa! Deer yed vokzal deer bolson hytad mongoliin zodoon bolson gedeg! Ene yed l hytaduud mongol hichneen ih olshirsniig Tsedenbal darga harsan gedeg!Ter zodoon deer hytadiin erliiz huuhnuud irchiksen hutga taraagaad muusain uher mongolchuudiig alaad bai alaad bai! Gj hashgirch baisan gedeg! Ene gunigt tuuh davtagdah vii dee? Tavantolgoigoo aldchikval tgd l oor yu ch bhgui sde! Tavantolgoi bol noyon uul ch bisj shyy!!!mongolchuud min!!!
Манайханд нэг дутагдал байна. Хүнд итгэж ажил хариуцуулсан бол хариуцуулсан шиг хариуцуулахгүй. Одоо тэгээд Энхсайханыг яахуу? "Ард түмний дайсан", "Хятадын тагнуул" гэж зарлаад буудах уу?
Нээх ашигсаад байх юмгүй байх дөө.Гадаадынхан Монголчуудтай ашиггүй зүйл хийж тэнэгтэхгүй ш дээ.
БААБАР ИЙН ӨГҮҮЛЭВ : Мэндсайханы Энхсайхантай би 21 жилийн өмнө танилцаж байсан юм. “Зах зээлийн тогтолцоо” гэдэг үгийг Монголд хамгийн анх хэрэглэсэн хүн дээ. МАХН-ын шинэчлэгч бүлэгт байхдаа тэгэж хэлсэн нь сонинд гарч байлаа. Бүлгийн бусад гишүүдийн дэндүү дийлэнх нь хүнд суртлыг арилгах, одоо байгаа дарга нарыг солих, жинхэнэ социализм байгуулах тухай ярьж байхад энэ хүн цаад углуурганы үндсэн зарчмыг олж харж чадаж байсан юм. Шинэ үеийн Монголын хамгийн тэргүүний сэхээтний нэгийн гэрт төрж өссөн, хотын соёл боловсролтой, өргөн мэдлэгтэй, нийгмийнхээ дутагдал доголдлыг олж харсан төдийгүй засаж залруулах аргыг нь хайсан орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн. Нийгмийг дагуулж залж удирдаад явж чадах гарын арван хуруунд багтахуйц тоотой цөөхөн сэхээтний нэг. Улсын бага хуралд Эдийн засгийн байнгын хороог нь Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хороог нь Хатанбаатар, Хууль зүйн байнгын хороог нь Баяр гэсэн гурван шижигнэсэн залуу толгойлж байлаа. Засгийн газрын шадар сайд нь Ганболд, Ерөнхий сайд нь эдийн засгийн шинэлэг үзэлтэн Бямбасүрэн, Ерөнхийлөгч нь улс төрийн шинэлэг үзэлтэн Очирбат. УИХ-ын дарга нь залуу ардчилагч Гончигдорж, орлогч нь шинэ Монголын хуулийн тогтолцооны хүндэт эцэг Чимид. Тусгаар тогтносон, бие даасан, ардчилсан, зөв зам мөр дээрээ гарсан шинэ Монгол бол энэ хэдэн хүний бүтээл. Энхсайхан 1996 онд Ерөнхий сайд болсноор Монголын ард түмний өмнө дараагийн мартагдашгүй гавъяагаа байгуулсан. Бүхэл бүтэн дөрвөн жил шинэтгэл өөрчлөлтөөс зайлсхийн өөх ч биш булчирхай ч биш болон гуларч байсан орныг тэр аварсан. Хоёр хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засгийн бүтцийг бараг л үндсээр нь өөрчилсөн дөө. Хэрэв амжиж энэ богино хугацаанд банк санхүү, өмчлөл, эдийн засгийн механизмыг өөрчлөөгүй бол Монгол орон хаана очиж хад мөргөх байсныг хэлэхэд хэцүү. “Ардчилсан хүчин ядахнаа нэг удаа засгийн эрхийг авч юм хөдөлгөхгүй бол энэ орон сүйрлийн замд орно шүү” гэж нэг бус удаа анхааруулдаг байсан. Тиймдээ ч сонгуулийн компанийг гялалзтал удирдан амжилт гаргасан юм. Тэрээр Өрнөдийн ардчилал, соёл, нийгмийн байгууламж, тэрбайтугай шашин шүтлэгийн тогтолцоог нь бишрэн шүтэгч, үүнийг гэрэл гэгээ, давтан дуурайх үлгэр жишээ гэж үздэг, энэ үзэл бодлоо байнга ярьж бусдыг уриалагч байсан юм. Хийрхсэн үндэсний үзлийг жигшдэг, буддын соёл шүтлэгийг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон зүйл учир нийгмийн хөгжилд саад болно гэж үздэг үүнээ хэнээс ч нуудаггүй байв. Тэр дундаа мухар сүсгийг байнга шоолж, тэр тухай онигоо маягийн юм ярин толгойгоо сэгсрэх дуртай. Магадгүй тэрээр фанат реформист ч байсан байж болох. Нэг юм санаанаас гардаггүй юм. 2002 онд Энхбаяр монгол дайчдыг Иракт оруулах шийдвэр гаргалаа. Тэр үед Энхбаяр, Энхсайхан хоёр хонь чоно байсан цаг. Энхбаярын шийдвэр ч үнэндээ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Ийм шийдвэрийг зөвхөн УИХ гаргах эрхтэй атал цаадах нь их хурлаас тоож ч асуусангүй, тэрбайтугай мэдээлсэн ч үгүй. Энхсайхан Энхбаярыг шууд л дэмжсэн. “Цөмөөрөө Энхбаярт баяр хүргэе. Хэдийгээр улайм цайм Үндсэн хууль зөрчсөн ч гэсэн энэ бол гайхалтай мундаг шийдвэр. УИХ-аар энэ асуудлыг оруулбал цаад малууд нь бөөн маргаан үүсгэж цаг алдах байсан. Монгол цэрэг америкчуудтай мөр зэрэгцэн олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хамтран алхана гэдэг Монгол орны тусгаар тогтнол, бие даасан байдлын хамгийн том баталгаа болно шүү дээ. Тэр дундаа Орос, Хятад хоёр энэ хэрэгт оролцохгүй байхад...” Улс орны эрх ашигийг хувийн өс хонзонгоос дээгүүр тавьж чадаж байгаад нь би түүгээр бахархаж байсан. Бас нэг санаанаас гардаггүй юм байдаг. Огцорсныхоо дараа “элсний 13” гэгчийг загалмайлж тэднээрээ төрлөх намаа хорлуулаад гүйгээд байлаа. Нэг удаа асуув: “Энэ Батцэрэг, Батнасан энэтэр гээд хөөрхий дөө гэмээр умаахан амьтадыг чи яагаад дагуулаад тэнэгийг нь ашиглаад явдаг юм бэ?”. Хариулж байнаа: “Ухаантай хүн үгэнд орохгүй шүү дээ. Би эднийг маанаг болохоор нь ашигладаг юм. Хэргээ бүтээхэд тэнэг тусмаа л ашигтай шүү дээ”. Энхсайханыг би өнөөдөр бөө шүтдэг, бурханы ариун шавь, мухар сүсэгтэн, Америкийг үзэн яддаг, Өрнөдийг жигшдэг, барууны хөрөнгө оруулагчидтай алалдахад бэлэн, аварлын одоо Хятад гэж хардаг гэхэд үнэмшихгүй байна. Хүний үзэл бодол ингэтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Реформист, шинэчлэгч, алсын хараатай ухаалаг Энхсайхан түүний цээжинд хэвээрээ байгаа гэдэгт эргэлздэггүй. Татваргүй нийгэм байгуулна, хувь хүний тавьсан өрийг төр өмнөөс нь төлнө хэмээн түүхэнд гарсан ямар ч популист зүрхэлж яриагүйг тэрээр уриалах боллоо. Өмч хувьчилж байсан Энхсайхан өнөөдөр иргэдийн өмчийг эргүүлж хураагаад нийгэмчлэнэ гэх болов. Гэдийсээр байгаад сүүлээ газар чирэх болсон мулгуу дагалдагсад нь хураагдсан өмчөөс юм олдож магадгүй гэж үнэмшээд хөөрчихсөн яваа байх. Үнэндээ эрүүл саруул, эрч хүчтэй ухаалаг Энхсайхан зүгээр л гарах газар, орох нүхгүй болсон Жамух л болж дээ.
БААБАР: Мэндсайханы Энхсайхантай би 21 жилийн өмнө танилцаж байсан юм. “Зах зээлийн тогтолцоо” гэдэг үгийг Монголд хамгийн анх хэрэглэсэн хүн дээ. МАХН-ын шинэчлэгч бүлэгт байхдаа тэгэж хэлсэн нь сонинд гарч байлаа. Бүлгийн бусад гишүүдийн дэндүү дийлэнх нь хүнд суртлыг арилгах, одоо байгаа дарга нарыг солих, жинхэнэ социализм байгуулах тухай ярьж байхад энэ хүн цаад углуурганы үндсэн зарчмыг олж харж чадаж байсан юм. Шинэ үеийн Монголын хамгийн тэргүүний сэхээтний нэгийн гэрт төрж өссөн, хотын соёл боловсролтой, өргөн мэдлэгтэй, нийгмийнхээ дутагдал доголдлыг олж харсан төдийгүй засаж залруулах аргыг нь хайсан орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн. Нийгмийг дагуулж залж удирдаад явж чадах гарын арван хуруунд багтахуйц тоотой цөөхөн сэхээтний нэг. Улсын бага хуралд Эдийн засгийн байнгын хороог нь Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хороог нь Хатанбаатар, Хууль зүйн байнгын хороог нь Баяр гэсэн гурван шижигнэсэн залуу толгойлж байлаа. Засгийн газрын шадар сайд нь Ганболд, Ерөнхий сайд нь эдийн засгийн шинэлэг үзэлтэн Бямбасүрэн, Ерөнхийлөгч нь улс төрийн шинэлэг үзэлтэн Очирбат. УИХ-ын дарга нь залуу ардчилагч Гончигдорж, орлогч нь шинэ Монголын хуулийн тогтолцооны хүндэт эцэг Чимид. Тусгаар тогтносон, бие даасан, ардчилсан, зөв зам мөр дээрээ гарсан шинэ Монгол бол энэ хэдэн хүний бүтээл. Энхсайхан 1996 онд Ерөнхий сайд болсноор Монголын ард түмний өмнө дараагийн мартагдашгүй гавъяагаа байгуулсан. Бүхэл бүтэн дөрвөн жил шинэтгэл өөрчлөлтөөс зайлсхийн өөх ч биш булчирхай ч биш болон гуларч байсан орныг тэр аварсан. Хоёр хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засгийн бүтцийг бараг л үндсээр нь өөрчилсөн дөө. Хэрэв амжиж энэ богино хугацаанд банк санхүү, өмчлөл, эдийн засгийн механизмыг өөрчлөөгүй бол Монгол орон хаана очиж хад мөргөх байсныг хэлэхэд хэцүү. “Ардчилсан хүчин ядахнаа нэг удаа засгийн эрхийг авч юм хөдөлгөхгүй бол энэ орон сүйрлийн замд орно шүү” гэж нэг бус удаа анхааруулдаг байсан. Тиймдээ ч сонгуулийн компанийг гялалзтал удирдан амжилт гаргасан юм. Тэрээр Өрнөдийн ардчилал, соёл, нийгмийн байгууламж, тэрбайтугай шашин шүтлэгийн тогтолцоог нь бишрэн шүтэгч, үүнийг гэрэл гэгээ, давтан дуурайх үлгэр жишээ гэж үздэг, энэ үзэл бодлоо байнга ярьж бусдыг уриалагч байсан юм. Хийрхсэн үндэсний үзлийг жигшдэг, буддын соёл шүтлэгийг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон зүйл учир нийгмийн хөгжилд саад болно гэж үздэг үүнээ хэнээс ч нуудаггүй байв. Тэр дундаа мухар сүсгийг байнга шоолж, тэр тухай онигоо маягийн юм ярин толгойгоо сэгсрэх дуртай. Магадгүй тэрээр фанат реформист ч байсан байж болох. Нэг юм санаанаас гардаггүй юм. 2002 онд Энхбаяр монгол дайчдыг Иракт оруулах шийдвэр гаргалаа. Тэр үед Энхбаяр, Энхсайхан хоёр хонь чоно байсан цаг. Энхбаярын шийдвэр ч үнэндээ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Ийм шийдвэрийг зөвхөн УИХ гаргах эрхтэй атал цаадах нь их хурлаас тоож ч асуусангүй, тэрбайтугай мэдээлсэн ч үгүй. Энхсайхан Энхбаярыг шууд л дэмжсэн. “Цөмөөрөө Энхбаярт баяр хүргэе. Хэдийгээр улайм цайм Үндсэн хууль зөрчсөн ч гэсэн энэ бол гайхалтай мундаг шийдвэр. УИХ-аар энэ асуудлыг оруулбал цаад малууд нь бөөн маргаан үүсгэж цаг алдах байсан. Монгол цэрэг америкчуудтай мөр зэрэгцэн олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хамтран алхана гэдэг Монгол орны тусгаар тогтнол, бие даасан байдлын хамгийн том баталгаа болно шүү дээ. Тэр дундаа Орос, Хятад хоёр энэ хэрэгт оролцохгүй байхад...” Улс орны эрх ашигийг хувийн өс хонзонгоос дээгүүр тавьж чадаж байгаад нь би түүгээр бахархаж байсан. Бас нэг санаанаас гардаггүй юм байдаг. Огцорсныхоо дараа “элсний 13” гэгчийг загалмайлж тэднээрээ төрлөх намаа хорлуулаад гүйгээд байлаа. Нэг удаа асуув: “Энэ Батцэрэг, Батнасан энэтэр гээд хөөрхий дөө гэмээр умаахан амьтадыг чи яагаад дагуулаад тэнэгийг нь ашиглаад явдаг юм бэ?”. Хариулж байнаа: “Ухаантай хүн үгэнд орохгүй шүү дээ. Би эднийг маанаг болохоор нь ашигладаг юм. Хэргээ бүтээхэд тэнэг тусмаа л ашигтай шүү дээ”. Энхсайханыг би өнөөдөр бөө шүтдэг, бурханы ариун шавь, мухар сүсэгтэн, Америкийг үзэн яддаг, Өрнөдийг жигшдэг, барууны хөрөнгө оруулагчидтай алалдахад бэлэн, аварлын одоо Хятад гэж хардаг гэхэд үнэмшихгүй байна. Хүний үзэл бодол ингэтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Реформист, шинэчлэгч, алсын хараатай ухаалаг Энхсайхан түүний цээжинд хэвээрээ байгаа гэдэгт эргэлздэггүй. Үнэндээ эрүүл саруул, эрч хүчтэй ухаалаг Энхсайхан зүгээр л гарах газар, орох нүхгүй болсон Жамух л болж дээ.
Мөнгө тараа, цалин нэм гэсэн уриа лоозон ярих үнэндээ бол ухаан шардахгүй л дэ
Баабар: Зандаахүүгийн Энхболдыг би лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна. Сүүлийн хорин жилд эдийн засгийн хамгийн том реформ хийж чадсан баг нь Энхсайханы Засгийн газар. Энхболд энэ реформын түүчээний нэг байсан юм. Төрийн өмчийн хороог байгуулж түүгээр даргалуулсан. Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол. Оюутолгойд Монголын талын хувьцаа байхыг хамгийн ихээр эсэргүүцэж, ингэж эрсдэл хөрөнгө гаргаж байхаар тэргүүний технологитой гадны том компанид бүхнийг даатгаад татвар роялтигаа аваад явахад буй болох баялагийн талыг зүгээр сууж байгаад авах нь хавьгүй ашигтай гэж ярьдаг байсан хүн шүү дээ. Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ.
UIH tegvel uuruu gereegee hiij baimaar yum bna doo, zasgiihsn huulia hiigeed l amar!
Манай М.Энхсайхан ч "зөв" гэж үзсэн юмныхаа төлөө "бух" шиг зүтгэдэг хүн дээ.Гэхдээ дараа нь дандаа түүний зөв болж үлддэг.Гэхдээ нэг засвар байнаа "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг зүйр үг байдаг юм аа хэ хэ.
Орост худалдсан лоббичид Монгол төрөөр тоглож байна Хэрүүл дотроос биш Оросоос өдөж турхирч байна Сайн муу ч ТТ төслийг хурдан эргэлтэнд оруулаач эээ Манай улстөрчидийн зориг нь унтарчээээ Оросууд үүгээр далимдуулж даварч Монголчуудыг талцуулж байна Нэг эх оронч улстөрч Оросууд Монгол нүүрсийг урвагчидаар дамжуулан унагаж байна гээд зоригттой шүүмжилж дуугарсан цагт төсөл урагшилна даа
Төслийг урагшлуулах л хэрэгтэй дээ..
Rio Tinto avilgalaar heterhii eryyl bus geree hiij, shaardlaga tavisan Mongoliin zasgiin gazraar eleglen tohuurhaj bna. Mongol zevsgiin hychgyi bolhoor ter. Avilgalaar geree baiguulsniig batalj chadval gereeg hychingyi bolgoj bolno. Zaaval arbitr bish haritcangui eryyl USA iin shyyhed handaj bolno. Jaahan ch gesen hamaatai bol USA iin shyyhed handaj boldog uchirtai. Medeej Rio Tinto iin salbar USA d bgaa uchir USA tei hamaatai.USA iin shyyheer avilgalt gereeg hychingyi geed garguulval arbitr hamaa bhgyi. Syyliin yed USA ees tomoohon companiudad torguuli tavij bgaa. Medeej tuluulj bgaa. Rio Tinto arbitraar syrdyylj bgaag harhad Arbitr gedeg ni Rio Tinto giin erh ashgiig hamgaalsan avilgach baiguullaga bdag bololtoi. Bas, Mongol bank yamar yaam gelee ajilchiddaa tuslamj nereer 45 saya tugrug taraajee. C. Bold 190 saya !!! Zahiin tatvar tulugch minii tatvariin mungiig zygeer taraalaa gj shyyhed handaj bolno shyydee. Esvel heseg hymyys niilj urgudul gargaj bolno. Minii tatvariin mingiig zuv zyild zartcuul esvel nadad adilhan iim hemjeenii tuslamj ug gj. Eniig chin erh tegsh ardchilal gedgyi bilyy. Hen ch huutculduhgyi bolhoor zamhraad bna shyde. Ingej ard tymnii erh ashgiin tuluu huutculdsun hyniig baatar gedeg yum shyde!!! Tiim baatar bna uu. Mongol bank mungu hevleed teriig zyv zohistoi taraaj bna uu. Ali esvel dotroo taraagaad bna uu??? Ug ni tur ard tumnii buhimdaliig tailj hariu ugch bh yostoi. Tiim turiin audit yaagaad ajillahgyi bna ve. Tur gedeg chin ard tymnii buhimdalgyii bailgahiin tuluu baidag yum, ternees bish tatvariin munguur zygeer tcalin avah sandal shireeg heldeggyi yumaa.
ene gereeg enhsaihanii huvilbaraar bushuuhan shiideh heregtei bn. oyutolgoin aldaag davtmaargui bn mongoliin tal neg ch huvitsaa ezemshimeepgui bn. bid hyatadiin nuursnii zah zeelee orosod aldaad bn shuudee.enhsaihan joohon shartai os zuudag l bolohoos mongold heregtei hun shuu tuunii hiisen reformiin achaar bid odii zeregtei yavj bn daa erchim huchnii uniig choloolj chadsan bol burhan bolgohod ch bagadana ene gereenii ashigiig bid tun udahgui uznedee. an-namiihandaa sharalhaad urt shar deeltiig dagaj joohoon evgui bdald orson bolohoos uneheer tolgoitoi heregtei hun shuu tuund buh erh medeliig ogood yum hiilgemeer bn
ЭНЭ ХУЖААГ ЗАЙЛУУЛ
Сайн байцгаана уу? ТТГ-н барааг нь ч харж үзээгүй болохоор юу хэлэхэв ч, Энхсайхаан чамайг энэхүү Гэрээг хийж гүйцэлдүүлэх тэнхээгээ чансаагаа мэдэж байж энэхүү зүйлийг үүрсэн хэмээн санадаг. МОНГОЛД МИНЬ, МОНГОЛ ХҮН АРДАД МИНЬ ӨГӨӨЖТЭЙ ЗҮЙЛ БОЛЖ БҮТЭЭСЭЙ ГЭСЭНДЭЭ ЧАМД, ЧАМААР ДАМЖУУЛЖ ТТГ-Н МОНГОЛЫН ТАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД УРАМ ӨГСӨӨР. ӨӨРСДИЙГӨӨ "УЛС ТӨРЧ" ГЭЭЧ, -УГ НЬ БОЛ АХУЙ-ЗАСАГ-ТӨР-ЁС-ЗҮЙ-ХҮН Л ГЭЖ БАЙЖ БАЙЖ ҮҮДЭЭД "УЛС ТӨРЧ" ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ "ТӨРТ ХҮН" Л ГЭМЭЭР БАЙГАА ЮМДАА-, ЭДГЭЭР УЛСУУДЫН ЭНЭ ИХ ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ УРУУЛ ЮУНААС ҮҮДЭЭД, ЧУХАМ ЮУ БОЛООД БАЙГААГ МЭДЭХГҮЙ Ч ЯДАХДАА ЧИ, ЭНХСАЙХААН ЧИ ГЭХЭД Л УЧИРТАЙ УТГАТАЙ АМЬДРАХСАНДАА/LET IT LIVE SMART/ ГЭЖ САНАЖ БОДДОГ Л БАЙЛГҮЙДЭЭ. ТТГ-н гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөржиж баталгаажих Гэрээний эхийгээ маниустаа ч яахав үзүүлж харуулдаггүй юм гэхэд үзүүлж харуулж болох Төрийн Албанд өнөө болтол дэлгээгүй буй чинь учиртай юм байгаа биздээ л гэхээс өөр ч хэлэх ч зүйл алгадаа. МОНГОЛ, МОНГОЛ ХҮН АРД, МОНГЛ ГАЗАР НУТАГ ГЭДЭГ ЮУ БОЛОХЫГ УХААРЧ СЭХЭЭРЧ МЭДЭЖ ТАНЬЖ МЭДСЭН ОЮУТАЙ ТӨРСӨН ТӨРТ-ЁСТ-ЗҮЙТ-ХҮН МОНГОЛ АХУЙ-ЗАСАГ-ТӨРД ТӨРНӨ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
МОНГОЛ ГАЗАР НУТАГ
З.Энхболд ТТ-ын төслийг хойш нь татсанаараа 2016 оны сонгуульд оноо авна гэж эндүүрээд байна. З.Энхболдоо олон таван юм хуцалгүй ТТ-ын төслийг батлуулж гэрээг зуруул. Тэр 1072 хувьцаа чинь ТТ-н төсөл хэрэгжиж байж үр ашгаа өгнө. ТТ-н төсөл хэрэгжихгүй бол Монгол орон өрөндөө баригдаж 1072 хувьцаа хоосон тоо байсаар л байх болно.
holohgvi svv
Хужаа царайлчихаад...
Ochij ochij beejinhuugeer huvi zayagaa shiiduulne itgej bn geh shig ineedtei um yariad suuj bdag mongolchuud unenhuu dooshoo orjee hyataduud bidnii toloo sain um hiih humuus mon uu ene tom tosliig buruu ch bsan hodlogo yavuul gedeg ni mongol hunii amnaas garah ug mon uu tegeed bur 3,4 huvilbartai sli ni unen ni medegedehgui haana bga ni medegdehgui muur hulgana shig nuugdaj toglood ene lav mongolchuudad ashigtai bish mash nootoi geree bolj bga ni oilgomjtoi bn