sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны "А" танхимд үдээс хойш эхэллээ.

Долоо хоног бүрийн даваа гарагт уламжлал ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Уг хуваарийн дагуу өнөөдөр үдээс өмнө МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийнхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийгээд байна. Мөн бие даагч гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл сонсох гэнэ. Энэ талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулах юм. Түүнчлэн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан Татвар, эдийн засгийн орчны өнөөгийн байдлаар мэдээлэл хийх аж.

Б.Туул


Эх сурвалж: "Монцамэ"