sonin.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын батласан төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 16 хорооны иргэний танхимууд иргэдийнхээ тулгамдсан асуудлаар төлөвлөгөөт хэлэлцүүлгүүдийг амжилттай хийж байна. Үлдсэн 5 хороо төлөвлөгөөт хэлэлцүүлгүүдийг хийгээд дуусжээ.Үүнд:
9-р хороо: Авто зогсоолын стандарт сэдэвт хэлэлцүүлэг
10-р хороо: 34,35-р байрны дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдын дунд хэлэлцүүлэг
11-р хороо: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь сэдэвт хэлэлцүүлэг
13-р хороо: Сургуулийн насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлэг
15-р хороо: Залуучуудийн идэвх оролцоог нэмэгдүүлэх боломж сэдэвт хэлэлцүүлэгүүдийг
тус тус хийж нийт давхардсан тоогоор 1200 гаруй иргэд хамрагдаад байна.