sonin.mn

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөрөмжийн хөгжил 2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК  хамтран 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтанд нийслэл орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174  инженер техникийн ажилтан оролцлоо.

Сургалтанд улсын /ахлах/ байцаагч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, түүнд тавигдах шаардлага, рентген тоног төхөөрөмжийн тохируулга, чанарын баталгаажилт, хэмжилт хийх аргачлал,  рентген оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, рентген цацрагийн тун, тунгийн нэгж,  аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцав.  

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирч, техникийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах инженер, техникчдийн хэрэгцээ, үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэр бүр сургалтанд хамрагдаагүй техникийн ажилтнуудыг оролцуулсан үр дүнтэй сургалт боллоо.