sonin.mn

Амралтын  өдрийн бүх нийтийн цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 43000 иргэн оролцжээ.

Их цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м2 талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдал ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид автобусны буудлууд, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг цэвэрлэсэн байна.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг