sonin.mn

АБУЖА. /BBC/. Нигери улсын зүүн өмнөд хэсэгт тархсан нууцлаг өвчний шалтгаан нь чанаргүй согтууруулах ундаанаас үүдэлтэй гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Одоогийн байдлаар гэнэт нас барсан 18 тохиолдол бүртгэгджээ.

Гэнэтийн өвчин нь пестицидийн хордлоготой холбоотой гэсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын таамгийг Нигерийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Дайо Адейянжу Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө няцаажээ.

Түүний хэлснээр, нас барсан хүмүүст хийсэн задлан шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боловч хүмүүс согтууруулах ундаанд хордож нас барсан хэмээн тэрбээр үзэж байна.

Дайо Адейянжу орон нутгийн үйлдвэрийн жин архи зарж байсан бааранд очсоноо, мөн амьд үлдсэн тус баарны үйлчлүүлэгчидтэй уулзсан тухайгаа ярьжээ.

Нүд бүрэлзэх, толгой өвдөх, ухаан алдах зэрэг нь метилийн спиртэнд хордсон үед илэрдэг шинж тэмдгүүд аж. Нас барсан бүх тохиолдол согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 24 цагийн дотор бүртгэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"