sonin.mn

ЧИТА. /gazeta.ru/. Өвөр Байгалын хязгаарт асч буй түймэр Монголын нутаг дэвсгэр рүү орсон тухай “FlashSiberia” цахим хуудсанд “Гринпис России” ойн аж ахуйн дарга Алексей Ярошенкогийн мэдээллийг иш татан бичжээ.

“Өвөр Байгалын хязгаарын Ононгийн районы  баруун хэсэгт асч буй томоохон хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 18-нд хүчтэй салхины улмаас Орос-Монголын хилийг давж, Монголын нутгийн 80 км-ийн гүнд тархсан” гэж Ярошенко хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, түймэр Монголын нутаг дэвсгэрт Хятадтай залгаа хилийн бүсэд зүүн хойд чиглэлд асч байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"