sonin.mn
l
 
Монголын морин спорт, уяачдын холбоо/ММСУХ/-ноос түймэрт өртсөн аймгуудад тусламжийн гараа сунгах аяныг дэмжин Завхан аймгийн Яруу сумын харьяат Тод манлай уяач Д.Дагвадорж 3 сая төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сумын МСУХ-ны тэргүүн В.Батдорж, иргэн Ц.Батбаяр нар тус бүр 100 мянган төгрөг  хандивлаж тусламжийн аяны түүчээг эхлүүллээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэйн улмаас тал, хээрийн түймэрт өртөж их хэмжээний гамшиг нүүрлээд байгаа билээ. Ялангуяа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь түймэрт автаж , олон айл гэр оронгүй  болж, мал сүрэг амьдаар шатсан гамшгийн үед ММСУХ-ны Ажлын албаны санаачилгаар нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн билээ. ММСУХ-ны уг албанаас нийт аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт уяачдад хандан тусламжийн гараа сунгах аянд нэгдэхийг уриалав.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг