sonin.mn
 
 
 
 Оросын өмнөд нутагт төвтэй лалын босогчдын бүлэглэлийн толгойлогчийг Оросын аюулаас хамгаалах хүчнийхэн устгажээ. Тус бүлэглэл болон “Лалын улс” хоёр хоорондоо холбоотой эсэхийг Оросын мөрдөгчид шалган тодруулж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Оросын аюулаас хамгаалах хүчнийхэн ням гарагт Бүгд Найрамдах Дагестан Улсад тусгай ажиллагаа явуулан таван босогч, тэдний дотор “Кавказын Эмират” гэдэг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн толгойлогч Алиасхаб Кебековыг устгажээ.
 
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны тооцоогоор, Дагестан болон Чечениэс 1 700 хүн “Лалын улс”-ын талд байлдахаар Сири болон Ирак руу явсан байна.
 
“Лалын улс”-д нэгдсэн хүмүүс Орост буцаж ирснийхээ дараа террорист халдлага үйлдэж болзошгүй гэж тус улсын холбогдох албаны хүмүүс болгоомжлон аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасаар байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг