Өнгөрөгч 3 дугаар сарын 20-нд Ийда дахь дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгджээ.
Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай бие бүрэлдэхүүн галын голомтод цаг алдалгүй очин аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр 2 бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран унтраах, хүүхэд, эмэгтэйчүүдийг галын голомтоос гаргах болон эд хөрөнгийг аюулгүй зайд татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхинд гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюултай байсан ба салааны захирагчийн зөв шийдвэр, бүрэлдэхүүний зоримог, шуурхай арга хэмжээний үр дүнд олон хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалж чаджээ.
Монголын энхийг сахиулагчдын энгийн иргэдийн хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үлэмж хэмжээний эд хөрөнгө болон олон хүний алтан амь насыг аюулаас аварсныг Ийда дахь дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлагаас онцгойлон талархаж, монголын цэргийн алба хаагчдын мэргэжлийн шуурхай ажиллагаа, эр зоригийг өндрөөр үнэлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт үргэлж сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн аж.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
CNINGESIIN UDAM DAICNN MONGOL TSERGYYD MAANI ULS ORNIIHOO HERIIG ONDORT ORGOJ BGAAD BAYAR HYRGEY . MONGOL ULS MANDTUGAI
баяр хүргэев гэхдээ энэ мэдээ яагаад ингэж бүтэн сарын дараа ирж байгаа тм бол.Уг нь иймэрхүү мэдээг хамгийн түрүүнд шуурхай ард түмэнд мэдээлж баймаар юм . Энхийг сахиулагчиддаа үүргээ улам сайн гүйцэтгэж монгол хүний эр зориг, дайчин чадварыг харуулж амжилттай сайн албаа хаагаад эх орондоо эргэн ирэхийг хүсэн ерөөе.
Manai erchuud mash baga mungoor zartslagdaj baigaa shdee. Busad ulsuudyn tserguudiin avch baigaa mungo hed dahin ih. Erguudorj terguutei mongolyg suiruulegchid mongol ersee bagaar unelj hudaldaj baina. Dainy talbart baij mongolchuud shig hedhen $ avdag daichid baidaggui yum. Ter ochuuhen $-oo manaihan huurhii ih gej bodood, orovdmoor ch ard tumen yum daa bid.