sonin.mn
 
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үлэг гүрвэлийн төв музей хамтран “Музейд тайлбар хийх ур чадвар” сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын үзмэр, үзвэрийн газруудыг тайлбарлах хөтөч, тайлбарлагч нарын ур чадварыг сайжруулах зорилготой. Мөн палеонтологийн шинжлэх ухаан түүний судлах зүйл, соёлын аялал жуулчлал зэрэг сэдвийг хөндсөнөөрөө онцлогтой гэж зохион байгуулагчид нь хэлж байна. 
Үндэсний түүхийн музейн боловсролын ажилтан Венди Моррисон музейн боловсролын талаар сургалт явууллаа. Сургалтад хамарсан хөтөч, тайлбарлагчид сургалтын төгсгөлд тус музейн үзмэрүүдтэй танилцав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг