sonin.mn
 
 Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1969.00-1972.00 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар худалдах,316.50-317.00 төгрөгийн ханшаар 10.5 сая юань худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн, 22.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.
 
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
 
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг