sonin.mn
 
 
“Washington Post” сонины сурвалжлагчийг Тегераны эрх баригчид тагнуулын хэрэгт буруутган баривчилсан нь учир утгагүй зүйл гэж АНУ-ын Засгийн газар мэдэгдлээ.
Америк, Ираны давхар иргэншилтэй “Washington Post” сонины сурвалжлагч Жейсон Резаян Иранд есөн сарын өмнө баривчлагджээ.
 
Тагнуулын хэргээс гадна түүнийг Ирантай дайсагнасан харилцаатай улсуудтай хамтран ажилласан, Иран улсын эсрэг чиглэсэн суртал ухуулга явуулсан хэрэгт буруутгасан байна.
 
Америкийн сонины ажилтныг ямар хэрэгт буруутгаж байгааг дурдсан албан ёсны нотолгоог Вашингтоны эрх баригчид Иранаас хүлээж аваагүй гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ. Сэтгүүлчийг нэн даруй суллахыг тэрбээр Ираны эрх баригчдад уриалсан байна.
 
Резаяны өмгөөлөгчийн хэлснээр, Ираны Прокурорын газар түүний буруутайг нотлох ямар ч баримтыг танилцуулаагүй байна. Резаяныг баривчилсан нь мэргэжлийнх нь үйл ажиллагаатай холбоотой гэж тэрбээр үзэж байгаа ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг