sonin.mn
 
 
Энэ сарын 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Салхи 25-нд зарим газраар, 26-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны газраас мэдэгдлээ.
 
Б. Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг