sonin.mn
 
 
Өнөөдөр УИХ-ын 4 байнгын хороо Төрийн ордонд хуралдана.
 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай,  Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг хэлэлцэх ба Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг сонсоно. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолыг хэлэлцэх бөгөөд  Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэхийн зэрэгцээ “Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүн, Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсоно. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдөл болон Нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 3370 иргэний өргөдлийг хэлэлцэнэ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг