sonin.mn
 
Уул уурхайн дэд сайд Г.Тэмvvлэн нь 2013 оны 9 дvгээр сард “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван гишvvний нэгээр томилогдсон . Тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө “Эрдэнэс Монгол” ХХК-д өгснийг хvлээн авч, холбогдох хууль эрхзvйн хvрээнд шийдвэрлэлээ. Хvний хөгжил сангийн тухай хуульд зааснаар төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан нь төрийн өмчийн оролцоотой бөгөөд стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишvvн байхыг хориглодог. 
Г.Тэмvvлэн нь 2009 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. 2014 оны 12 дугаар сараас Уул уурхайн дэд сайдаар томилогдож, 2015 оны 4 дvгээр сард МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. 
Иймд компанийн ил тод, хариуцлагатай сайн засаглалын зарчим болон улс төрийн ёс зvйн хvрээнд Г.Тэмvvлэн нь өөрийн саналаар чөлөөлөг­­дөх хvсэл­­тээ ирvvлсэн юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зvгээс тус хvсэлтийг хvндэтгэн vзэж “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишvvнээс чөлөөлсөн болно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт хамт олны зvгээс Г.Тэмvvлэнгийн цаашдын улс төрийн замналд амжилт хvсч байна” гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 
Эх сурвалж: