sonin.mn
 
 
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын дарга өчигдөр хүлээн авах боломжгүй хэмээн үзэж Засгийн газарт буцаасан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос төслийг УИХ-д хэзээ өргөн барих, гацаа үүсээд байгаа шалтгааныг тодрууллаа.
 
 -Тавантолгойн гэрээний төслийг хэзээ өргөн барих  бол?
 
-Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д Засгийн газраас хүргүүлсэн. Харин УИХ-ын Тамгын газраас төсөл өргөн барихтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байна. Энэ  сарын 20-ны өдрийн 16 цагт бүрдүүлж өг гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ сарын 20 буюу даваа гаригийн 16 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд  дутуу гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байгаа. Өнөөдөр УИХ-д өргөн барина.
 
-УИХ-ын дарга 2 сая хувьцаа эзэмшигчдийн санал дутуу байна гэж цахимаар жиргэсэн байсан?
 
-Тэр бол хувь хүний байр суурь байх.  Ямар нэг асуудал хувь хүний байр сууринаас биш хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ.
 
-УИХ-ын дарга хүлээж авахгүй бол УИХ-аар хэлэлцэх боломжгүй болох уу?
 
-Бид УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ирүүлсэн албан бичгийн дагуу дутуу гэсэн 6 зүйлийг бүрдүүлсэн.
 
-Өнөөдөр хүлээж авахгүй бол яах вэ?
 
-Монгол Улс төртэй. Хуулийн дагуу л шийдвэрлэнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг