sonin.mn
 
Төрийн бүх төрлийн үйлчилгээг иргэн та цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр цахим хэлбэрээр буюу компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг хэрэгслээс хүссэн үедээ хаанаас ч авах боломж бүрдлээ.
Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, авлига, хүнд сурталгүй хүргэх зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд МТШХХГ нь “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн интернэт ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр “Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
 
Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/-аас төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтийн ёслол Мэдээлэл технологийн үндэсний паркт  боллоо. Уг төслийг гүйцэтгэгч нь Ай Би Ай ХХК юм.
 
Төрийн үйлчилгээг болон үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл, лавлагааг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй асуудал иргэдэд байнга тулгардаг. Энэ бэрхшээлийг төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталыг хөгжүүлснээр иргэн та www.ezasag.mn хаягаар орж төрийн үйлчилгээг цахимаар авдаг болж байна.

Сэтгэгдэл0

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.