sonin.mn
 
 АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдааны “Sotheby"s” ордонд болсон үнэ хаялцах худалдааны үеэр 100 гаруй каратын жинтэй цагаан алмаазыг 22.1 сая доллароор худалдсан тухай дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.
“Өө сэвгүй” энэ алмааз нь маш ховор “урлагийн хосгүй бүтээл, байгалийн гайхамшиг” юм гэж “Sotheby"s” ордны мэдээлэлд дурдсан байна. Алмаазыг худалдан авсан хүний талаар мэдээлсэнгүй.
 
Цагаан алмааз урьд өмнө нь олон сая доллароор үнэлэгдсэн тохиолдол хэд хэд байдаг ажээ. Тухайлбал, 2013 онд Хонконгт болсон “Sotheby"s”-ийн дуудлага худалдаагаар 118 каратын зууван цагаан алмааз 40.6 сая долларын үнэд хүрч байжээ. Өнгөрсөн онд Швейцарийн Женев хотод 46.2 сая доллароор зарагдсан 24.78 каратын ягаан алмааз хамгийн өндөр үнэтэйд тооцогддог байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг