sonin.mn
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод хандсан байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ...Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл ажлаа УИХ-д тайлагнана... гэж заасны дагуу тус зөвлөлийн 2014 оны ажлын тайланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг яаралтай хийлгэх саналтай байна гэжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар цалин, тэтгэвэр, тэтгэмж, түүний дотор тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг хэлэлцэх шаардлагатай гэж тэдгээр гишүүд үзэж байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг