sonin.mn
 
Стандартчилал хэмжилзүйн газраас тэмээний ноос бэлтгэлийн MNS 0036 : 2007 стандартыг шинэчлэн тогтоожээ.
Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн тусгах,  чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад, ойлгомжтой арга аргачлалтай байх үүднээс дээрх стандартыг өөрчилсөн байна. Хуучин стандартаар тэмээний ноосыг торомны, их биеийн, зогдор гэж 3 ангилснаар ноос бэлтгэлийн үед түвэгтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. Харин шинэ стандартаар тэмээний ноосоо бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүд нь чанартай түүхий эдийг илүү үнээр худалдан авч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх гэнэ.
 
Манай улсын тэмээн сүрэг 1954 онд  895 мянгад хүрч байсан бөгөөд өсөлтийн хамгийн оргил  үе нь байжээ. Харин сүүлийн  20 жилийн турш тасралтгүй буурч байсан тэмээн сүргийн тоо толгой 2009 оноос өсч эхэлсэн байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг