sonin.mn
 
 Их Британийн хатан хаан II Элизаветагийн 89 насны төрсөн өдөр мягмар гарагт тохиожээ.
1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн II Элизавета өөрийн эцэг, хаан VI Георг таалал төгссөний дараа 1952 онд хатан хаан болсон юм.
 
Букингемийн ордны мэдэгдсэнээр, хатан хаан төрсөн өдрөө жилд хоёр удаа тэмдэглэдэг. Тэрбээр дөрөвдүгээр сарын 21-нд эхээс мэндэлсэн өдрөө тэмдэглэдэг бол зургадугаар сарын аль нэг бямба гарагт албан ёсоор төрсөн өдрөө тэмдэглэдэг ажээ.
 
II Элизавета энэ онд Виндсорын цайзад 89 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Хааны морьт цэргийн ангийнхан түүнд хүндэтгэл үзүүлэн Хаид цэцэрлэгт хүрээлэнд их буугаар 41 удаа ёслолын буудлага хийжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг