sonin.mn
 
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн МХГ-аас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар  128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 ямаа, 59 үхэр нийт 2405 мал шатжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд галд өртсөн малын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж.  
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг