sonin.mn
 
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна.
Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн зэрэгцээ “Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсохоор товлосон. Харин хамгийн сүүлийн асуудал буюу Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг анхнаасаа хаалттайгаар сонсохоор төлөвлөсөн байсан юм. Одоогоор тус байнгын хороо хаалттай хуралдаж байгаа учир аль асуудлаа хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжаас үзвэл байнгын хороо бүх асуудлаа хаалттай хэлэлцэх гэнэ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг