sonin.mn
 
 Дүрвэгсдийн тоо 2015 он гэхэд дэлхийн хэмжээнд нэг тэрбумд хүрч магадгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ.
НҮБ-ын тэргүүний хэлснээр, байгалийн гамшгийн улмаас учирч буй эдийн засгийн хохирлын хэмжээ одоо жилд 300 тэрбум доллароор хэмжигдэж байгаа бөгөөд цаашид эрс нэмэгдэх хандлагатай байна.
 
“2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэг тэрбум хүртэлх тооны хүн дүрвэж магадгүй байна. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь усны хомсдолтой бүс нутгуудад амьдрахад хүрч болзошгүй” гэж Бан анхаарууллаа.
 
Дүрвэгсдийн тоо нэмэгдэх болсон өөр нэг томоохон шалтгаан нь зэвсэгт мөргөлдөөн аж. Өдгөө зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин дүрвэсэн хүмүүсийн тоо 51 саяд хүрээд байна.
 
НҮБ болон тусламжийн бусад байгууллага ихээхэн хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч хүмүүнлэгийн салбарт олон асуудал тулгарч байна, учир нь сүүлийн 10 жилийн дотор хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд хоёр дахин нэмэгджээ.
 
НҮБ-ын тэргүүний хэлснээр, хотжилт, хүн амын өсөлт, байгаль орчны доройтол, мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт болон нөөцийн хомсдол зэрэг олон хүчин зүйл хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг