sonin.mn
 
 
БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд гурван газарт чөлөөт худалдааны бүс нэмж байгууллаа.
Тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд 2013 онд Шанхай хотод чөлөөт худалдааны бүс байгуулж байсан юм.
 
Хятад улсын Засгийн газар Тяньжин хот, Фузянь болон Гуандун мужид туршилт маягаар чөлөөт худалдааны бүсүүд шинээр нээжээ.
 
Эдгээр бүсүүдэд өнөөдөр нээлтийн ёслол боллоо.
 
Гуандун мужийн Гуанжоу хот дахь туршилтын шинэ төслийн нээлтийн ёслолд 300 хүн оролцсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг