sonin.mn
 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны ажлын тайланг сонсож багагvй шvvмжлэлийг дагууллаа. 
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЦОГОО 
 
Төрийн албаны зөвлөл 2014 онд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн боловсон хvчнийг томилох, нэр дэвшvvлэх, сонгон шалгаруулах, хуульд нийцvvлэх, зөрчлийг арилгуулахад голлон анхаарч ажиллалаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн бодлого, vйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан удирдлага, зохион байгуулалт, vйл ажиллагааны шинэчлэл хийж ажилласны vр дvнд тодорхой чиглэлд ахиц гарсан жил боллоо. Хууль тогтоомжоор хvлээсэн vндсэн чиг vvргийн хэрэгжилтийг хангахын тулд санхvv, хvний нөөцийг зөв зохистой хуваарилах, ачааллыг жигдрvvлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн даргын 143, ажлын албаны даргын 70 тушаал захирамжаар ажлын хэсгvvд байгуулж ажилласан нь зохих vр дvнгээ өгсөн. 
Тус зөвлөл өнгөрсөн онд нийтдээ 37 удаа хуралдаж, 170 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гvйцэтгэлийг хангуулах чиглэлээр нийслэл болон 11 аймаг, 13 яамны нийт 25 салбар зөвлөлийн vйл ажиллагаатай танилцаж, бvсчилсэн хэлэлцvvлэг, сургалт семинарыг 20 гаруй удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн ажилтнууд, төрийн албан хаагчдад мэргэшил, арга зvйн зөвлөмж өгч ажиллажээ. 
Тайлангаас vзэхэд тус зөвлөл 2014 онд нийт төрийн захиргааны 20 байгууллагын удирдах ажилтны 40 ажлын байранд томилогдох ажилтанд дvгнэлт гаргах захиалгыг хvлээн авч гvйцэтгэсний зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын 1997 /давхардсан тоогоор/ сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан 13618 иргэнийг бvртгэснээс 3475 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бvртгэгдсэн байна. Энэ хугацаанд тус зөвлөлд төрийн албан хаагчдаас 512 өргөдөл, гомдол ирvvлсний 116 нь хууль бусаар халагдсан, бусад нь нөөцийн болон мэргэжлийн шалгалттай, 62 нь ёс зvйн асуудалтай холбоотой байсныг тухай бvрт нь хэлэлцэж шийдвэрлэжээ. 
Тvvнчлэн төрийн албан хаагчийн ёс зvйн зөрчилтэй холбоотой 347 асуудлыг салбар зөвлөлөөр хэлэлцvvлж 15 хувьд нь сахилгын, 85 хувьд нь бусад шийтгэл оногдуулсан байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар манай улсад 183600 төрийн албан хаагч ажиллаж байгаа агаад төрийн албан хаагчдын тоо өмнөх оныхоос 14 мянгаар нэмэгдсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулга, тус зөвлөлийн 2014 оны тайлантай холбогдуулан асуулт асууж тодруулан санал хэлсэн гишvvдийн ихэнх нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгvй байгаа, Засгийн газрын бvтцийн өөрчлөлтийг далимдуулан төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог, Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах чадамжгvй болсон зэрэгт шvvмжлэлтэй хандаж байв.
Тодруулбал, уг тайлантай холбоотой анхаарал татсан асуудал нь 2014 онд хамгийн олон иргэн албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байлаа. Мөн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дvгнэлтээр төрийн албанд хийгдсэн халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн нь vндэсний аюулгvй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон тухай байлаа. 
Ингэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас төрийн албанд халаа сэлгээ эрчимтэй хийгдсээр өнөөдрийг хvргэжээ. УИХ дахь Ардчилсан намын бvлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлснээр бол Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газарт намын харьяаллаар нь төрийн албан хаагчийг хоморголон халсан тухай хөндөж, энэ асуудлыг бvлгээр хэлэлцээд Засгийн газрыг алдаагаа засахыг шаардсан тухай сануулсан юм. Хэрвээ дээрх алдааг засахгvй бол сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцvvлэх болно гэсэн юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дээрх асуудалтай холбогдуулж Хөдөлмөрийн сайдад холбогдох албан бичгийг хvргvvлсэн тухай тодотгосон. Хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэдний олонхи нь vvрэг гvйцэтгэгч байсан, гэхдээ vvрэг гvйцэтгэгч нарыг чөлөөлөөд оронд нь vvрэг гvйцэтгэгч томилох нь зөрчлийг арилгах шалтгаан болохгvй тул сонгон шалгаруулалтыг яаралтай зарлахыг vvрэг болгосон байна. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарласан байгаа аж. Мөн 2012-2015 оны хооронд 45 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орж, ажил албаа өөрчилж, зарим нь ажлаасаа чөлөөлөгджээ. Энэ тухай тайланд дурдсаныг УИХ-ын гишvvн Сv.Батболд онцлосон юм.
 
УИХ-ЫН ГИШVVН СV.БАТБОЛД
 
Гурван жилийн хугацаанд 35 мянган төрийн албан хаагч өөр ажилд шилжиж, 7520 албан хаагч өөрийн хvсэлтээр чөлөөлөгдөх хvсэлтээ гаргасан байна. Энэ бол ноцтой асуудал. Төрийн албаны томилгоотой холбоотой асуудал хөндөгдөнгvvт улс төрийн яриа болон хувирч, цаана нь төрийн албан хаагчид хохирдгийг бvгд ойлгодог мөртлөө өөрсдийн толгой дээрх бухлыг ч хардаггvй, бусдын толгой дээрх өвсийг ч харахыг хvсдэггvй. Төрийн албаны зөвлөлийн тайланг харж байхад 2012 оноос хойш төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний өөрчлөлт 10 хувь хол давжээ. Өөрийнх нь хvсэлтээр гэсэн хаягтай атлаа өргөдлийг нь бичvvлээд халчихсан, өөр ажилд шилжvvлчихсэн төрийн албан хаагчдын тоо давхардсан тоогоор 35 мянга гараад явчихаж. 2012 оноос хойш төрийн албанд хийгдсэн хэдэн арван мянган хvний шилжилт хөдөлгөөн, хууль бус халаа сэлгээг хэдэн сайд нарын хийсэн томилгоотой хольж зарим гишvvн ярьж байгаа нь нөгөө бухал, өвс хоёрыг ялгахгvй байгаатай л адил.
Энэ тухай бид өмнө нь олон удаа ярьсан. Vvнийг улс төрөөр биш, хуулиар зохицуулдаг болох, өөрсдөө хийж чадахгvй учир гадаад улсаас тухайлбал, Канадын жишгээс суралцах олон оролдлого хийж байсан шvv дээ. 
Тус улс хvн ам цөөнтэй, мэргэшсэн боловсон хvчнээ манайх шиг тогтвортой ажиллуулах ийм шаардлагатай байсан учир Төрийн албаны хуулиа нэлээд цэгцтэй, хараат бус байдлаар хийж чадсан байдаг юм билээ. Бид ч хамтарсан Засгийн газрын vед Иргэний нийгмийн хууль, Төрийн албаны хуулиудыг гаргахаар төлөвлөж байсан. Төрийн албан хаагчдынхаа хараат бус, тогтвортой байдлыг хангахын тулд эхлvvлж байсан энэ ажлуудыг зогсоочихсон юм уу, эсвэл яагаад ач холбогдол өгөхөө больчихов, энэ бол төрийн залгамж чанарын л бодлого юм шvv дээ. Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Төрийн албаны хуулиа ч хvчингvй болгохоос өөр аргагvй байна. 
 
УИХ-ЫН ГИШVVН М.БАТЧИМЭГ
 
 
1990 оноос хойш сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албанд халаа сэлгээ хийгдсэн. 2012 онд халаа сэлгээ яагаад эрчимжсэн бэ гэвэл сонгуулийн тогтолцоотой холбоотой. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд УИХ-ын сонгууль зөвхөн можаритор тогтолцоогоор явж ирж, МАН олонхи суудал авч ирсэн учраас тvvнийг дагаад төрийн албанд халаа сэлгээ бага байсан. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөнгvvт эрх баригч хvчин дагаж өөрчлөгдсөн, vндсэндээ олон намын боловсон хvчнийг төрийн албанд оруулах уралдаан явсан. Цаашдаа ч улстөрийн ийм нөхцөл байдалд амьдрах учраас хуулийн цоорхойгоо битvvлэхгvйгээр асуудлыг шийдэхгvй. Гоё хууль баталж болно, сонгуульд аль ч улстөрийн хvчин ялснаас vл хамаарч төрийн албыг бужигнуулахгvй гэдэг хатуу тохироог давхар хийхгvйгээр амжилт олохгvй. Гуравт, нь Vндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Засгийн газар нь солигдох бvрийд яамдын бvтэц, орон тоо өөрчлөгддөг энэ байдлыг цэгцлэхгvй бол одоогийн зовлон оршсоор байх болно.
 
УИХ-ЫН ГИШVVН Н.АЛТАНХУЯГ 
 
Төрийн алба дотор нарийн шигших юм бол 4000 хvнийг халж солих боломжтой. Vvнийгээ намууд хатуу тохирох ёстой, ингэхгvй бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь сайдынхаа эсрэг ажиллаад байх юм бол хараад л суух уу.
Ийнхvv гишvvд Төрийн албаны 2014 оны vйл ажиллагаантай тайлантай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн даргаас асуулт асууж, саналаа хэлснээр байнгын хорооны хуралдаанаа өндөрлvvлсэн юм. Ямартай ч Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд vнэлэлт, дvгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бvрнээр нь хийхтэй холбогдсон санал, дvгнэлт боловсруулах vvрэг бvхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишvvн М.Батчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишvvн Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бvрэлдэхvvнтэй байгуулахаар тогтлоо
 
Эх сурвалж: