sonin.mn
 
 
Өчигдөр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сэтгvvлчидтэй зангиагvй уулзалт хийлээ. Тэрбээр зангиагvйгээр илэн далангvй ярил­­цахаар хvрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгvvлчдэд талархлаа илэрхийлээд, анх удаа зангиагvй уулзалтанд оролцож байгаагаа хэлсэн юм. Тэрбээр уулзалтынхаа эхэнд энэ сарын 27-нд тохиох нийслэлийн МАН-ын байгууллагын 90 жилийн ойн өдөр, ойгоо угтаж өрнvvлж байгаа ажлынхаа талаар онцлон ярьж, сэтгvvлчдийг сонирхсон асуултаа асуухыг хvссэн юм. Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны улс төрийн намын байгууллага vvсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдрvvдэд тохиож байгаа билээ. Тэрбээр мэдээл­­лийнхээ эхэнд Эсгий хотоос орчин vеийн Улаанбаатар хотыг vе vеийн эрдэм боловсролтой, итгэл сэтгэлтэй, хөдөлмөр зvтгэлтэй иргэд урлан бvтээж, цогцлоон байгуулсан нь өнөөдөр тvvх болон vлдэж байна. Их ойгоо угтан “Хотын хөгжилд иргэн таны санал” 26 хоногийн аяныг өрнvvлж, иргэдийнхээ санал санаачилгыг ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөр, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах ажээ. Нийслэлийн иргэд маань өөрсдийн өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын тvгжрэл, шинээр батлагдсан хууль, эрvvл аюулгvй амьдрах орчин зэрэг асуудлаар өөрсдийн саналаа бичсээр байна. Өнөөдрийн байдлаар 3500 гаруй иргэн саналаа илэрхийлээд байгаа Тvvнчлэн Тусгаар тогтнолын ордон бvтэн сарын турш хөл хөдөлгөөн ихтэй байна. Хvvхэд, хөгшид, оюутан залуус руу чиглэсэн нийгмийн сайн сайхны тусгай хөтөлбөрvvдийг хэрэгжvvлж, дvvргvvд намын анхан шатны байгууллагаа танилцуулах өдөрлөг, иргэдийн урлаг уран сайхан, спортын уралдаан тэмцээн тасралтгvй vргэлжилсээр байна гэсэн юм. Ингээд тэрбээр сэтгvvлчдийн сонрхсон асуултад хариулт өгсөн юм.
ЖИРИЙН ГИШVVД, ДЭМЖИГЧИД МАХН-ТАЙ ХАМТРАХЫГ САНАЛ БОЛГОДОГ 
Нэг намын угшилтай байсан хоёр нам эргээд нийлэх vv, сонгуульд хамтарч оролцох уу гэсэн яриа байнга явж байдаг. Энэ талаар намын удирдлагын тvвшинд яригдаагvй. Харин намын гишvvд дэмжигчдээс тийм санал тавьж, асууж байдаг. Хотын хөгжлийн талаар иргэдийнхээ саналыг авч байгаа энэ өдрvvдэд ч хоёр нам нэгдэх vv, нийлэх vv гэсэн санал асуулт маш их ирж байгаа.
 
                                    МАНАЙ НАМЫН РЕЙТИНГ САЙН БАЙГАА
Тvvнийг 2012 оны наймдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн МАН-ын даргын ажлыг авах vед нь намынх рейтинг 25 хувьтай байсан байна. Удалгvй дvvргvvдийн сонгууль болж, дөрвөн дvvрэгт ялалт, дөрвөн дvvрэгт уналт, нэг дvvрэгт ойролцоо санал авч, рейтинг нь 36.6 хувь болж өсчээ. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд 40 гаруй хувь, СХД-ийн нөхөн сонгуульд Д.Сумьяабазар 54.1 хувиар ялалт байгуулжээ. Харин хамгийн сvvлийн судалгаагаар МАН-ын рейтинг АН-аас 2-3 хувиар илvv гарсан мэдээлэл байгаа.
 
                                     ХОТЫН ДАРГА БИДНИЙ АЖИЛД СААД БОЛСОН ЗVЙЛ БАЙХГVЙ
Бид энэхvv арга хэмжээндээ зориулж бvх зvйлийг хуулийн дагуу хийсэн. 
Өөрөөр хэлбэл, гадуур байршуулсан тугийг Нийс­­лэлийн Захирагчийн ажлын албанаас хуулийн дагуу авсан болохоор хотын дарга асуудал vvсгээгvй байна. Хаанаас ийм мэдээлэл гарсныг мэдэхгvй байна. Арай ч ийм асуудал vvсэхгvй байлгvй дээ. Харин бид 90 жилийн ойгоо иргэд, гишvvд, дэмжигчдийнхээ хандиваар тэмдэглэж байгаа. Манай нам хамгийн олон гишvvн дэмжигчидтэйгээ нам. Тэр утгаараа бидэнд 90 жилийн ойгоо утга төгөлдөр тэмдэглэн өнгөрvvлэх сэтгэл байгаа. Ямартай ч бид төрөлх хотоо төгс хот болгохийн төлөө маш олон ажлыг хийж байна. Цаашид энэ бvхэн тасралтгvй vргэлжилсээр байх болно.
 
Эх сурвалж: