sonin.mn
 
 
Гадаад хэргийн сайд Л.Пvрэвсvрэн Индонезийн Жакарта хотноо 4 дvгээр сарын 21-24-д болж буй Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээний хvрээнд зохион байгуулагдаж буй Ази, Африкийн сайд нарын уулзалтад оролцож байна. Уг арга хэмжээнд Ази, Африкийн 37 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг эрчимжvvлэх хvрээнд сайн засаглал, авилгатай тэмцэх, төр, хувийн хэвшлийн тvншлэл, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгvй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, НVБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хvйсийн тэгш байдал зэрэг олон асуудлыг тусгасан төгсгөлийн баримт бичгvvдийн төслийг хэлэлцэж байна. Улс төрийн талаас бие биенээ хvндэтгэн, харилцан дэмжсэн, эдийн засгийн талаас тогтвортой байдал, чадавхийг хөхиvлэн дэмжсэн тvнш байх зорилго бvхий Бандунгийн Бага хурал нь Эвсэлд vл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын 77-ийн бvлгийн суурийг тавьсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа нь бvс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, байр сууриа илэр­­хийлэхийн зэрэгцээ манайд ач холбогдолтой асуудлуудад эдгээр механиз­­мийн дэмжлэгийг авах ач холбогдолтой юм. Тvvнчлэн Л.Пvрэвсvрэн сайд дээрх арга хэмжээний vеэр Индонезийн Гадаад хэргийн сайд хатагтай Рэтно Марсудитай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ч санал солилцсон байна. Тэрбээр хатагтай Рэтно Марсудид Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээг Индонез Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хvргээд тус улстай хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим­­жvvлэх хvсэл­­тэй байгаагаа илэр­­хийлсэн байна. Хатагтай Рэтно Марсуди Монгол Улс ардчиллыг тvгээх vйлсэд идэвхтэй ажиллаж, Ардчилсан орнуудын хамтын нийгэм­­лэгийг амжилттай даргалсанд талархаж буйгаа илэрхийлжээ. 
Уулзалтаар талууд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажил­­лагааг өргөжvvлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын vед Жакарта хотноо зохион байгуулах, ардчилал, хvний эрх, тэдгээрийн vнэт зvйлсийг бэхжvvлэхэд бvс нутаг, олон улсын хэмжээнд хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Уулзалтын төгсгөлд хоёр орны Гадаад хэргийн сайд нар Индонезийн хэвлэл мэдээл­­лийнхэнд хам­­тын ажил­­­­лагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар мэдээлэсэн юм.
 
Эх сурвалж: