sonin.mn
 
 
Улсын Дээд шvvхийн шvvгч нарын сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан хэмээн өрсөлдсөн шvvгчид эхнээсээ Захиргааны хэргийн шvvхэд гомдол гаргаад эхэлжээ. Угтаа бол энэхvv сонгон шалгаруултад хамгийн өндөр оноо авч эрэмбэлэгдсэн хуульчдад шvvгч болох боломж олдоогvй гэсэн vг. 
Тухайлбал, ШЕЗ-өөс Улсын дээд шvvхийн шvvгчийн сул орон тоонд сонгон шал-гаруулалт зарласны дагуу нийт 19 нэр дэвшигч эрvv, захиргаа, иргэний танхимын шvvгчдийн сонгон шалгаруулалтад оролцсоноос 11 хvн тунаж vлдэн шалгалтад орсон. Эдгээр хvмvvсээс зургаа нь их дээд сургуулийн багш, прокурор байсан бол vлдсэн нь шvvгчд байсан гэнэ. Гэтэл хангалттай оноо авч чадаагvй хэд, хэдэн хvний нэрийг ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдvvлж УИХ-ын танхимд ч нэр дэвшиж буй шvvгч нарын талаар гишvvд нэлээдгvй шvvмжилж байсан
Ингээд нэр дэвшиж өрсөлдсөн хоёр хvний талаар цухас дурьдахад, Хууль зvйн сургуулийн багш доктор Ж.Эрдэнэбулган, Эрvvгийн хэргийн давж заалдах аравдугаар шатны шvvгч Ч.Хосбаяр нар өрсөлдөхдөө Ж.Эрдэнэбулган доктор илтэд илvvрхэн өндөр авсан аж. Өөрөөр хэлбэл, Эрvvгийн хэргийн танхимын шvvгчээр өрсөлдсөн тэрбээр 70.55 оноо авсан бол Ч.Хосбаяр шvvгч 67.53 оноо авсан хэрнээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр нь өргөн мэдvvлэгдээд байгаа юм. Энэ асуудлын учрыг олох гэж өндөр оноо авсан хуульчид шvvхэд гомдол гаргах болсон байна. Уг нь ШЕЗ-ийг Ерөнхийлөгчид нэр бvхий хvмvvсийн нэрсийг өргөн мэдvvлэхээс өмнө тэд гомдол гаргаж байсан боловч тэдний асуудлыг хvлээж аваагvй аж. ШЕЗ-ийн мэргэшлийн хороо шалгаруултад оролцсон нэр дэвшигчдийн шалгалтын дvнг өнгөрсөн сарын 18-ны өдөр ийнхvv гаргаж байсан юм. Тухайлбал, “УДШ-ийн шvvгчид нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сvнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шvvгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай vнэлгээ авлаа” хэмээн мэдэгдсэн байдаг Уг нь анх энэхvv шалгалтыг явуулахдаа нэр бvхий хvмvvсийг оноогоор нь эрэмбэлэж байсан юм билээ. Тодруулбал, Эрvvгийн шvvгчид, МУИС-ийн Хууль зvйн сургуулийн Эрvvгийн эрх зvйн тэнхимийн багш, доктор, Ж.Эрдэнэбулган, Давж заалдах шатны 10 дугаар шvvхийн шvvгч Ч.Хосбаяр. Захиргааны шvvгчид, МУИС-ийн Хууль зvйн сургуулийн Захиргааны эрх зvйн тэнхимийн багш, доктор Г.Банзрагч, МУИС-ийн Хууль зvйн сургуулийн Төр, эрх зvйн онолын тэнхимийн багш Л.Өлзийсайхан, Удирдлагын академийн багш, доктор Д.Сvнжид, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шvvгч П.Соёл- Эрдэнэ. Иргэний шvvгчид, МУИС- ийн Хууль зvйн сургуулийн Иргэний тэнхимийн багш Д.Энхзул, Давж заалдах шатны 10 дугаар шvvхийн шvvгч Г.Алтанчимэг, тус шvvхийн шvvгч П.Золзаяа, Дvvргийн иргэний хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгч С.Буд, Давж заалдах шатны 10 дугаар шvvхийн шvvгч Б.Наранцэцэг нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан “Шvvгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай vнэлгээ авч ийнхvv эрэмбэлэгдсэн гэсэн vг. Гэтэл Захиргааны шvvгчид, Нийслэлийн захир¬гааны хэргийн давж заалдах шатны шvvгч П.Соёл-Эрдэнэ. Иргэний шvvгчид, Давж заалдах шатны 10 дугаар шvvхийн шvvгч Г.Алтанчимэг, тус шvvхийн шvvгч П.Золзаяа, Эрvvгийн шvvгчид, Давж заалдах шатны 10 дугаар шvvхийн шvvгч Ч.Хосбаяр нарын нэрсийг Ерөнхийлөгч рvv өргөн мэдvvлсэн юм. Уг нь жагсаалтын эрэмбээрээ тэргvvлсэн хvмvvс сул орон тоон дээр ажиллах болзолыг хангасан гэж хэлж болохоор байгаа юм. Тvvнчлэн бусад танхимуудын хувьд ч энэ шалгаруулалт ихээхэн будлиантай явагд­­сан гэдгийг хуульчид хэлж байсан. 
Ямартай ч Шvvхийн мэр­­гэжлийн хороотой холбоотой энэхvv хууль бус сонгон шалгаруулалтын талаар Эрvv­­гийн танхимын шvvгчид өрсөл­­д­­сөн Г.Ганзориг тодорхой баримтууд дээр тул­­гуурлан Захир­­гааны хэргийн шvvхэд энэ асуудлыг vнэн зөвөөр нь шалгуулж дэнс­­­­лvvлэхээр боллоо. Хэрвээ vнэхээр тэдний хэлж байгаачлан Шvvхийн мэргэжлийн хорооныхон гадны хуульчдыг дарж өөрсдийнхөө хvмvvсийг зvтгvvлсэн бол энэ нь нэлээн том асуудал болох нь дамжиггvй. Уг нь сонгон шалгаруулалтад оролцсон нэр бvхий хvмvvс мэргэжлээрээ маш олон жил ажилласан дадлага туршлагатай багш нар төдийгvй прокурор, өмгөөлөгч нар байсан юм билээ. Тиймээс л Ерөнхийлөгчийг дээрх нэр дэвшиж өргөн мэдvvлэгдсэн шvvгч нарын нэрсийг батлахаа тvр азнахыг хуульчид хvсч байсан боловч өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Г. Алтанчимэг, ПЗолзаяа, П. Соёл-Эрдэнэ, Ч. Хосбаяр нарыг Улсын дээд шvvхийн шvvгчийн албан тушаалд тус тус томиллоо. Шvvгчийн эрх зvйн байдлын тухай хуульд заахдаа нэр дэвшигчийн талаарх олон нийтийн vнэлгээ, шалгалтын дvн, Хуульчдын холбооны дvгнэлтийг vндэслэх учиртай гэж заасан байдаг юм билээ. 
Гэтэл ШЕЗ-ийн гишvvд цаанаасаа захиа даалгавар авсан мэт илт сайн vнэлгээ авсан хvмvvсийн нэрсийг дарж өөрсдийнхөө өнгө vзэмжээр шийдэж шvvгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдvvлсэн нь ихээхэн хачирхалтай байгаа юм. Тиймээс л энэхvv сонгон шал­­гаруултад орол­­цож ил­­тэд сайн vнэлгээ авч жагссан мэргэжлийн гэгдэх хуульчид энэхvv асуудлыг зохих газруудад нь шалгуулж дэнслvvлэхээр болоод байна.
 
Эх сурвалж: