sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бvрийн лхагва гарагт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг. Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгvй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах vvргийг өгч байсан. Өчигдөр болсон “Шийдлийн цаг”-аар энэ vvрэг хэрхэн хэрэгжиж буй явц болон vр дvнтэй нь танилцаж, улам эрчимжvvлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа.Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зvйл биш ёс зvйн асуудал юм. Хувийн том компаниуд өдөр бvр том жийп унадаггvй шиг төрийн байгууллагын удирдлагууд ийм байдлаар хандах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэхдээ том машинуудыг лацдаж хураагаад зогсоох, зарж борлуулах зорилго тавиагvй. Хэрэггvй газраас нь авч хэрэгтэй газарт нь шилжvvлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бvтээсэн машины ажил vvрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжvvлэх учиртай гэж гэлээ.
Одоогийн байдлаар нийт 68 машин хурааж төвлөрvvлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. 
Машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, тvvний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжvvлэх санал боловсруулжээ.
 
Эх сурвалж: