sonin.mn
 
 
 Нарны эрчим хүчээр ажилладаг “Solar Impulse 2” нисэх онгоц өчигдөр орой Хятадын зүүн нутгийн Нанжин хотод очжээ. Энэ нь тус онгоцны дэлхийг тойрох аяллынхаа хүрээнд Хятадын нутгаар хийсэн аяллынх нь сүүлчийн зогсоол юм.
Швейцарьт үйлдвэрлэсэн энэ онгоц Хятадын өмнөд нутгийн Чунцин хотоос бараг 17 цаг ниссэний эцэст өчигдөр оройн 11:26 цагт Нанжинд газардсан байна.
 
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөхиүлэн дэмжихийн тулд “Solar Impulse 2“ онгоцоор дэлхийг тойрон аялж байгаа юм.
 
Нарны эрчим хүчээр ажилладаг энэ нисэх онгоц Хятадын нутгаас гарч нисэн дараа нь АНУ-ын нутгаар дамжин Африкт хүрнэ.  Үүний дараа Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод хүрч аяллаа дуусгах юм. Уг нисэх онгоцны аялал гуравдугаар сарын 9-нд Абу-Дабигаас эхэлжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг