Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурцтай ярилцлаа.
-Геологи, уул уурхайн салбарын хүнтэй уулзаж байгаагийн хувьд Тавантолгойн асуудлаар байр суурийг тань сонсох нь зүйтэй болов уу. Та гэрээний төсөлтэй танилцсан уу?
-Тавантолгой, Оюутолгой, Хөвсгөлийн фосфор, Цагаан суварга, Эрдэнэтийг зөв ашигласан тохиол- долд улс орны амьдрал дээшилж, дэвжинэ. Түүнээс биш 10 тоннын нөөцтэй алтны орд ашиглаад ард түмэндээ хувь хүртээх хэмжээний ашиг олохгүй. Дээр дурдсан орд хоорондоо үйлдвэрийн технологийн хувьд холбоотойгоос гадна Монгол Улсын хөгжлийн хамгийн гол гогцоо нь болж байгаа юм. Тэгэхээр дээрх ордыг иргэдэд ямар ч ашиггүйгээр ажиллуулж эхэлбэл түүн шиг буруу зүйл байхгүй. Би Тавантолгойн гэрээний төслийг заалт бүрээр нь уншлаа. Гэхдээ зөв гэрээг нь уншиж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Юутай ч УИХ-ын цахим хуудаст гарсан хувилбарыг нь бариад сууж байна. Ер нь худалч хүн аливаа зүйлсээс зугтахын тулд ойлгомжгүй, урт сунжруу, ямар ч агуулгагүй юм бичдэг. Чухамдаа Тавантолгойн гэрээг нарийвчлан харахаар Оюутолгойн гэрээнээс долоон дор маш муу болсон байна. Манай улс баялгаа бүгдийг нь алдаж байгаа ийм гэрээний төсөл хийчихээд сууж байна. Монгол хүн өөрийнхөө баялагт эзэн байх эрхээ алдаж байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хоёу лаа миний ширээн дээр байна. Таван толгойн гэрээгээр Монгол нэртэй гадаадын компанид бүх эрх мэдлийг нь өгчихсөн байна. Энэ гэрээгээр монголчууд үүрэг хүлээгээд нөгөө тал баахан эрх эдлээд л байна. Ийм гэрээг анх Оюутолгой дээр эхэлсэн. Тэгвэл үүнийг Тавантолгойн хэлэлцээрт үргэлжлүүлж, монголчуудыг хог дээр гаргасан гэрээ хийсэн. Тиймээс булхайтай, будилаантай Тавантолгойн гэрээний төслийг буцаасан УИХын дарга З.Энхболд, УИХын гишүүдэд би баярлаж байна. Засгийн газар төсөв мөнгө олохын тулд улайрч байгаагаас биш ард түмний нийтлэг эрх ашгийг харгалзаж үзээгүй. Би геологич хүн, судлаач, эрдэмтэн хүний хувьд Засгийн газрын байр суурийг хараад үнэхээр ичиж байна. Одоо ч хэн дуртай нь хаана ч хамаагүй хүссэнээ ярьдаг болж дээ. Яг үнэндээ Тавантолгойн гэрээгээр монголын ард түмэнд орж ирэх ямар ч ашиг байхгүй.
-Таныхаар ямар байдлаар гэрээг хийвэл бидэнд ашигтай байх вэ?
Бидэнд бэлхнээ Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ үйлдвэрийг барихын тулд эхлээд төмөр замаа барьсан. Хотоо босгож, эхнэр, хүүхдүүдийг нь ажилтай, орлоготой байлгахын тулд хүнсний болон хивсний үйлдвэр байгуулсан. Оршин суугчдаа эрүүл хүнсээр хангахын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг ногоо, сүүний Бургалтайн сангийн аж ахуйг тариа, мал махны чиглэлээр байгуулсны дараа үйлдвэр ашиглалтад орсон. Ийм жишээг монголчууд өөрсдөө хэрэгжүүлчихээд өнөөдөр яагаад гадаадынханд хамаг баялгаа алдахдаа тулчихаад байгаа юм.Тавантолгой өнөөдрийг хүртэл олигтой баталсан ТЭЗҮгүй байгаа. Ямар хөрөнгөөр үйлдвэр барих, эргээд хэдэн төгрөгийн ашиг олох нь тодорхойгүй. Ухаахутагт нэг тонн нүүрс гаргахын тулд 89 метр куб хөрс хуулж байгаа бол Тавантолгой дээр 34 метр куб хөрс хуулж, нэг тонн сайн чанарын нүүрс ашиглаж байгаа. Тэгэхээр Тавантолгой өдөр ирэх тусам гүн рүүгээ явна гэсэн үг. Хэрвээ ингэж сорчилж ашиглавал нэг тонн нүүрс гаргахын тулд 10 метр куб хөрс хуулж таарах нь. Зүй ёсоороо бол ашигт малтмалын орд ашиглахдаа тогтвортой 50100 жилийн алсыг харсан бодлогоор энэ орд газруудыг ашиглах учиртай. Гэтэл урт хугацаатай бодлогын хүрээнд том ордуудаа ашиглахаас илүүтэй өнөөдөр ашгийг нь хувааж цөлмөх гээд уралдаж байна шүү дээ. Уг нь олон улсын хамтарсан консорциум байгуулж ажиллаж байгаа нь зөв л дөө. Техник технологио өгөөд боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхол өндөр хөгжилтэй орнуудын дунд их байна. Тэр дундаа нийгэм баримжаат төрийн төлөө ажиллаж байгаа олон улс ийм хандлагатай боллоо. Жишээ нь, Япон, Герман, Финланд зэрэг орнуудыг нэрлэж болно. Эсрэгээрээ манайд яаж байна. Монголын газар шорооноос авсан хүдэр, нүүрсийг түүхийгээр нь зөөж, нутагтаа аваачиж боловсруулаад өндөр ашиг олж байна. Тэгэхээр Тавантолгой, Хөвсгөлийн фосфор, “Эрдэнэт” үйлдвэрийг нэгтгэж, гүн боловсруулах үйлдвэрлэлийн эхлэлийг тавихгүй байлгахын төлөө гадныхан ажиллаж байна. Монголчууд яагаад чадварлаг инженерүүдийнхээ мэдлэг боловсролыг ашиглахгүй байна вэ. Энэ байдал эцсийн дүндээ Тавантолгойн хэлэлцээрийг дампууруулах гэрээг боловсруулах үндэс суурийг тавьж өглөө. Би хувьдаа Тавантолгойн гэрээг ийм муу хийсэн нь Оюутолгойн гэрээг аврах гэсэн санаатай байж магадгүй гэж хардаж байгаа. Оюутолгойн гэрээ ямар их хэл ам таталсан билээ дээ. Гурван сая монголчууд стратегийн ач холбогдолтой орд газруудаа гадаадынханд үнэгүй шахам бэлэглэж байснаас ашиглахгүй зүгээр хэвтэж байсан нь дээр байлгүй. Миний хүү, хүүгийн минь хүү, тэдний хүүхдүүд төрнө. Монгол Улсад монголчууд мянга, мянган жил ажиллаж, амьдарна. Тиймээс мянган жилийн баялгийг цөөн тооны хүнийг баяжуулахын тулд ашиглах гэж яарах хэрэггүй. Энэ гэрээг байгуулбал эргэн тойрных нь 200 гаруй хүн хөлжинө гэдэг юм билээ. Энэ хүмүүс гурван сая хүнийг гуйлга гуйлгаж амьдруулах нь л дээ.
-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа байхгүй. Тухайн үеийн улстөрчдийн сонгуулийн шоу байсан гэдэг мэдээлэл гарах боллоо. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
Иргэн болгонд хувьцаа байгаа. Бүх стратегийн орд газраасаа иргэд хувьцаа эзэмших ёстой. Тавантолгойгоос ч бусад ордоос нь ч хувь ногдол авна. Хуучин цагт байгалийн баялгийг ашигласныхаа төлөө эзэн хаанд тодорхой хувийг нь рояалти хэлбэрээр өгдөг байсан. Богдын засгийн үед “Монголор” нийгэмлэг ажиллаж байхдаа бүх олборлосон алтныхаа 19.7 хувийг Богдод тушааж байсан. Үүнийг хурааж авахын тулд Богд “Монголор”ын алтны үйлдвэрт байнгын төлөөлөгчөө суулгадаг байсан. Шинжлэх ухааны технологийн ололт амжилтаар зэвсэглэсэн инженертэй Монгол Улс Богдын засгаас дор ажиллаж байна гэдэг ичгэвтэр явдал. Алтнаас манайх 2.5 хувийн рояалти авч байгаа. Өнөөдөр ашгийн татваргүй болгохын тулд Оюутолгойн гэрээг байгуулсан. Хөрөнгө оруулалтын зардал нь өдрөөс өдөрт нэмэгдээд байна гэдэг эцсийн дүндээ ашиггүй үйлдвэр ажиллуулснаас өөрцгүй. Бүх орлогын зургаан хувь нь хөрөнгө оруулалтыг олох гэж хөөцөлдөж байгаа компанийн нөхдүүд авч байна. Энэ зургаан хувийг ашгаас уу, орлогоос авах уу гэдэгт нарийн учир бий. Орлогын нэг хувь, ашгийн 1015 хувьтай тэнцдэг. Хамгийн багадаа л таваас дээш хувь нь орлогын хэмжээнд явдаг. Ашиг гэдэг үйлдвэрлэлийн зардал, рояалтиг хасаад татвар шимтгэлээ хаяад явдаг. Манай зарим улс гадаадаас мөнгө авчихдаг юм уу. Яагаад ийм сэтгэлтэй болчихдог юм бүү мэд. Монголын ашигт малтмалыг гадаадынханд үнэгүй өгөхийн төлөө, иргэдэд юу ч хүртэхээргүй гэрээ хийдэг боллоо. Үүнийг ард түмэндээ хэлэхээс өөр арга алга. Дэлхийд байхгүй шахам үнэт баялгийг үнэгүйдүүлж, бусдад асар их ашиг олгож, тэндээс олсон мөнгөнөөс нь энэ гэрээг байгуулсан хүмүүс урамшуулал маягаар хөлжих гэж байна.
-Нөгөө талдаа эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойн төслөө хөдөлгөх ёстой гэсэн бодолтой хүн цөөнгүй байна. Харин та “Гадаадынханд үнэгүй өгснөөс ашиглаагүй нь дээр” гэж хэллээ. Энэ маргааныг ямар байдлаар хагалсан нь дээр вэ?
Тавантолгойг яаралтай ашиглахыг шаардаж байгаа хүмүүс монголын үр хүүхдийн төлөө санаа зовохгүй байна. Монгол Улс эдийн засгийн хямралд өртлөө гэж байна. Засгийн газар өөрсдөө хямралд оруулж байгаа болохоос монгол хямраагүй байна. Орд газрууд, мал аж ахуй, том үйлдвэрүүд баригдаж байна. Засгийн газрыг мэргэжлийн бус хүмүүс бүрдүүлж байгаа нь Монголын төрийг дампууруулах үндсийг тавьж байна. Улстөрчид төр, нийгмийн харилцааны талаар онолдохоос цаашгүй.
-Тавантолгойн төмөр замыг ямар байдлаар тавих нь оновчтой гэж та үзэж байна вэ?
Төмөр зам үндэсний аюулгүй байдлын үндэс юм. Монгол Улс оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдэгт дэд бүтцийн дөрвөн том хүчин зүйл багтдаг. Тодруулбал, төмөр зам, мэдээллийн системийн аюулгүй байдал, цахилгаан хангамж, хот байгуулалт. Манайхан шинэ сум байгуулах гээд улсын төсвөөс баахан мөнгө зарлаа. Энэ шинэ сум улсын хөгжлийн замтай холбогдохгүй байна. Монголын төмөр зам хаагуур гарах вэ. Төмөр замыг аль сумыг дайруулах вэ гэдгийг шийддэг. Хүн ам төвлөрсөн газраар төмөр зам тавих хэрэгтэй. Цагаан хаан шиг шугам татчихаад тал дундуур төмөр зам барь гэж үүрэгддэг нөхдүүд бас байна цаана чинь. Зүй нь бол Тавантолгойгоос Манлай сумаар дамжаад тэндээсээ Зүүнбаян хүртэл явж, энэ хооронд Цагаан суваргадаа ойрхон гараад тэндээс 10 гаруй километр газарт салаа зам тавиад зүүн тийшээгээ Үнэгтийн гөлтгөний орд газрыг дамжаад Зүүнбаян хүрнэ. Сайншандаас Чойбалсан хот хүрэх зам нь хамгийн түрүүнд Алтанширээ суманд очих ёстой. Тэндээс зүүн тийшээ Дэлгэрэх сумаар дамжиж, Сүхбаатар аймгийн төв рүү явахдаа Уулбаян, Халзан сумын аль нэгэнд нь ойртож очих учиртай. Би Уул баян талаар нь явсан нь дээр гэж бодож байна. Учир нь төмрийн хүдрийн нөөцтэй. Удахгүй ашиглалт эхлэх гэж байна. Төмрийн орд газрыг ашиглах зөвшөөрөл олгохдоо эхлээд төмөр зам, дэд бүтцээ ярих хэрэгтэй. Түүнээс байгааг нь ухаж, дуусга гэсэн зөвшөөрөл олгоогүй. БаруунУртаас Сүхбаатар сум дамжаад Хөөт, цааш нь Эрвээ хошууны ойролцоогоор Чойбалсан хот хүрнэ. Чойбалсан хотын баруун, зүүн чухам аль талаар нь тавихаа шийдэх хэрэгтэй байх. Миний бодлоор баруун талаар нь тавьж, Хэрлэнгийн усан боомтын далан дээгүүр гарч, Чойбалсан хотын төмөр замтай нийлэх нь оновчтой байх гэж бодож байна. Ингэж төмөр замыг ашигт малтмалын орд газруудтайгаа тааруулж, төлөвлөх ёстой. Төмөр замыг ашигт малтмалын ордоос нь салгаж болохгүй. Яагаад гэвэл ашиглалтын зардал маш их гардаг гээд нарийн зүйл их бий. Саяхнаас Богд уулын урдуур төмөр зам тавих талаар ярих боллоо. Би дотроо баярлаж сууна. Багахан газар сэтлээд Мааньт руу орох байх. Энэ бол их зөв сонголт. Төмөр замыг ямар байдлаар тавихыг заадаг хүн нь би биш. Тэгэхээр мэддэг мэддэгээ л хийсэн нь дээр болов уу. Мэддэг хүмүүсийнхээ чадлыг нэгтгэж байж нэгдсэн бодлого гаргах нь ач холбогдолтой.
-Гацууртын ордыг ашиглах тухайд ямар байр суурьтай байна вэ?
Гацууртын ордыг ашиглахдаа “Бороо Гоулд”ын жишээг эргэж санамаар байна. Монголд 43 тонн алтны ордыг ашиглаж байхад Монголын талаас олборлосон алтанд нь хяналт тавих эрхээ алдчихсан. Тогтвортой байдлын гэрээ хийхдээ алтан дээр хяналт тавих заалтаа улстөрчид хаячихсан. Оростой анх удаа Мардайн уран дээр концессийн гэрээ байгуулсан. Мардайн уранаас авч байгаа хүдрийн технологи, хэмжээнд хяналт тавихын тулд ураны байгууллага дээр 20 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавих төрийн алба ажиллаж байсан. Тэндээс авсан мэдээллээ төр засагт өгдөг байсан. Өнөөдөр 100 хувийн концесс оруулж ирчихээд монголчууд огт хяналт тавьж чадахгүй байна. Хүний өгсөн татварыг авахын төлөө ажиллаж байна. Уг нь иргэд өөрсдийнхөө баялгийг хаашаа явж байгааг мэддэг баймаар. Одоо ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл дээр газар олгож байгаа болохоос хайгуулын ийм ажил хий гэсэн эрх олгоогүй. Тусгай зөвшөөрөл бол хайгуулын ажил гүйцэтгэх эрх. Түүнээс биш газар нутгийг эзэмших эрх биш. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь бидний тавьсан шаардлагын дагуу олборлолт явуулж болно гэсэн үг. Гадаадын компаниас бонус горьдсон хүмүүс ард түмнээ огт бодохгүй байна. Анх 1994 онд Ашигт малтмалын хуулийг хуульч Б.Чимэд гуайтай хийж байхдаа “Ашигт малтмалын орд төрийн өмч, бүх ард түмний мэдлийнх. Төр засаг нь хамгаалах ёстой” гээд Үндсэн хуульд заасан. Маш тодорхой бичсэн байхад хамгаалах учиртай төр нь баялгаа шүүрүүлж бай
Ц.ОЮУНТУНГАЛАГ
Эх сурвалж: "Монголын үнэн"сонин
Сэтгэгдэл0
С.Баярцогт улайрч байгаа нь авилгалд шүлэнгэтсэнтэй холбоотой. Яагаад заавал авилгалчдыг ингэж өөгшүүлж байдаг юм.
yg vneniig yrijaa obgon erdemten..
Бороо Гоулд-ын 43 тонн алтыг Ц.Элбэгдорж теннисийн бөмбөг юм чинь яадгийн ухааны юм ярьж байгаад өгсөн. Одоо ОТ-г сагсны бөмбөг юм чинь өгчихье гэсээр байгаад өгчихлөө. Энэ хэний талд ажилладаг хужаа урвагч болох нь илт харагдаж буй бус уу?
enhsaihan ingeed l ulairaad bgan bn lda
Hetsuu bgaa ediin zasag shuud l hytadiin erhend bgaan bishuu???amerikuud aa ! Ta nar ehluulsen togloom doo unench bai l daa ! Mongol hetsuud l bn sdee! Tuslaj chadahgui bol zugeer orhi l doo $!! Unendee uunees bolood l bgaa sdee!!
Одоо юуг нь хүлээсэн юм. Засгийг, ерөнхийлөгчтэй нь огцоруулаад эхлээд намуудыг татан буулгаж хагас парламентын бүгд найрамдах улс болох хэрэгтэй. Ард түмэн төрийн болоод байгалийн баялагын бүрэн эрхт эзэн болох ёстой. Яг ийм байдлаар завхарч байсан улсыг жинхэнэ хуулиа дээдэлсэн хөгжилтэй улс болж чадсан улсууд зөндөө. Даанч энэ хэд Бээжинд дандаа дайралддаг юм. Хор найруулж явж байж дээ.
Hurts guia uul uurhain mergejliin hvn vnen jum yarij baina. mongoliihoo tald gereegee ashigtai hiih eostoi.baylagaa tvvhiigeer gargah ni aldagdaltai bolno.chadaltai injnervvdiig ajiluulj eh orondoo ogoojtei baylagaa bolobsuruulah vildber barih eostoi gej bodoj baina. Mongol hvnii saruul uhaand itgedeg gej Zorig agsan min helsen baidag
Ашиггүй юм бол заавал ТТ ашиглах хэрэг байна уу Нэмж өрөнд ороод яахав
hurts guai ta odoo bolimoor yum tanai huuhduud chini orosuudtai niilchiheed end tend gazar ongichood alt uhaad l yavj bdag yum bilee shdee ta bol geoligich baij magadgui ternees nuurs uhah teeverleh tegeed bur gadagshaa zarah tal deer mon horongo oruulaltiin gereen deer tanid bol medeh zuil unendee baihgui duugui baival barav zugeer baga nuuriinhaa nuursiig 4-r stantsdaa oligtoihon ashigtai zarchij chadahgui boon oriin suljee baij yund ingej gadnii horongo oruulalt ruu dairch bdag bnaa esvel orosuudiin erh ashigiig hamgaalaad bnuu ovgon guai
Бидэнд бэлхнээ Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ үйлдвэрийг барихын тулд эхлээд төмөр замаа барьсан. Хотоо босгож, эхнэр, хүүхдүүдийг нь ажилтай, орлоготой байлгахын тулд хүнсний болон хивсний үйлдвэр байгуулсан. Оршин суугчдаа эрүүл хүнсээр хангахын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг ногоо, сүүний Бургалтайн сангийн аж ахуйг тариа, мал махны чиглэлээр байгуулсны дараа үйлдвэр ашиглалтад орсон. Ийм жишээг монголчууд өөрсдөө хэрэгжүүлчихээд өнөөдөр яагаад гадаадынханд хамаг баялгаа алдахдаа тулчихаад байгаа юм.Тавантолгой өнөөдрийг хүртэл олигтой баталсан ТЭЗҮгүй байгаа. Ямар хөрөнгөөр үйлдвэр барих, эргээд хэдэн төгрөгийн ашиг олох нь тодорхойгүй.
Социализмын үед хамаагүй илүү нарийн бодлого төлөвлөлттэй хөгжүүлдэг байсан бн. Юманд маш ул суурь судалгаа шинжилгээтэй, бүх талыг харгалзан үзсэний үндсэн дээр хийдэг бсан юм. Энэ бүхнийг Төлөвлөгөөний нэгдсэн комисс гэдэг байгууллага хийдэг бсан. ТЭЗҮ гэдэг юмыг маш олон талаас нь судалж эрсдэлийн судалгааг дээд түвшинд хийдэг бсан. Одоогийн Оюутолгой дээр ийм юм огт хийгдээгүй. Энхсайханы зүтгүүлээд байгаа Тавантолгой дээр ийм хэмжээний төлөвлөлт мэдээж огт тусгагдаагүй шал түүхий юм тууж яваа. Би тэртэй тэргүй мэдэж бн. Энхсайхаан, чи насаараа муулж ирсэн Цэдэнбалынхаа чигчий хуруунд хүрэхгүй байгаа чинь хийж байгаа ажлаас чинь харагдаж бн.
mongol orniig mongol hun l hugjuulne shuu de. Hun sansart niseed udaj baihad . Mongol humuus nuurs uhaj chadahgui gej uu. Yadaj l hunii nohoi ideheer.....
Энэ хүнийг үгийг сонсоосой
АНХААР МОНГОЛД ЯГ ОДОО ҮНДЭСНИЙ БААТАР ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОНОО ХУДАЛДАЖ БАЙГАА НӨХӨДҮҮДИЙГ АЛАХ ЭНЭ БОЛ ЖИНХЭН АРИУН ЯВДАЛ
Ter baatar chini hezeenii turchisen bna, ter chini bi baina.
Монголын хамгиин шуналтай, эх орноо худалдахаас буцахгуй хумуусиин булэглэл болсон энэ намуудыг устгаж, одоогын ториин эрх барьж, гэрээ хэлцэл хиисэн новшнуудыг бугдииг нь хариуцлагад татаж байж ард тумэн буулганаас гарна
Udirdagch haana bn pak jon hi shig
ГАДНЫ ГАР ХӨЛ ХЭДЭН НОГООН ГОРЬДСОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДЫГ УСТГАХ ЦАГ БОЛЖЭЭ
Оюутолгойн авилгалчдын жишгээр М.Энхсайхан ажиллах гээд баригдчихлаа. Баярцогтын тоглоом болохоор жижиг гар байсан юм даанч бодсонгүй.
Монголчуудын нуден дээр эх орон чинь сенеж байна. Сэрэхтун. Ухаарахтун.
Monglvhuudaa odoo duugui suuhgui hudleh tsag in bolson um bish uu Ene turd shurgalj gadnii gar hul bolson hulgaichdaas salah tsag in bolson bna shuu Edniii hurengiig huu huraagaad gudamjind gargaa Sanjiin Bayaraas ehleed ene hulgaichiig baribchlah boloogui uy Zaluusaa hudeltsgee
Өвгөпийнхөө үгийг ав. Тэд мянган Баабараас дээр.
Saihan hellee.Nastangyydiinhaa ygiig sons.
Оюунтолгойг харахаар нэг л хүйтэн шүү. Цэргийн казарм маягийн хурдхан цөлмөөд зайлая гэсэн бодол нь бүр илхэн даанч сэтгэлд хүйтэн шүү. Хэдэн саргар төмөр майхан платак. даанч дээ бид хотоо эхэлж төлөвлөлтөндөө оруулж босгож байж таван толгойг эхлэж болох юм. Оюутолгойг ч гэсэн ард түмний санал хураалт явуулж хаасан нь өлзийтэй дээ. Өргүй бол баян!!!
1994 onii ashigt maltmaliin tuhai huuli jinhene ard tumnii tuluu, undsen huulidaa niicsen huuli baisan gedeg, Hurts guain ugiig sonsoj, sanaliig ni huleen avah heregtei. Hurts guain helj baigaag unemshij bna
Oyutolgoi tavantolgoig gereelsen humuusiig ochiggui yallaval taarna.ashig baihgui.zugeer orhi.daraa daraagiin ue gej bna.
ene zasgiin gazar, ih hurald 5 tolgoin gereeg mongold ashigtaigaar baiguulah chadamj bolood es surtahuunii erh baihgvie !!!
Хурц гуай шиг бусад олон сайхан эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож,саналаа солилцоод зав шийдвэр гаргах аавын хүү ЗГазарт алга уу? Арай дэндүү юмаа .Ер нь Улсын их хуралд ийм олон гишүүн байх хэрэг байгаа юм у,шийдсэн асуудал баталсан хууль нь ард түмний амьдарлаас тасархай, хувийнхаа компаний эрх ашиг болон бизнесээ хөгжүүлэхэд зориулагсан .Одоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэж байна, энэ хуулий чинь санааны зоргоор өөрчилдөг ч зүйл биш байх шүү.Бас л өөрсдийхээ эрх ашигт нийцүүлж хуулийг өөрчилнө шүү дэ хүмүүс минь.76 гишүүний тоог зөөрүүлэх эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байх,гэхдээн элбэгдорж шиг ерөнхийлөгч байвал дэмий. 2 толгойгоос ард түмэндээ ашиг хүртээнэ гэж бодохоор Төрийн томчуудад ноогдох /авилга /ашиг нь багасах гээд зовж байгаа биздээ.Сонгуульд 76 гишүүдээс хэний ч бүү сонгоорой ард түмэн минь,бид хууртаж ханалаа шүү дээ. Наадуул чинь ичихгүй нэрээ дэвшүүлнэ,улайхгүй чалчаал эхэллээ,ичих булчирхай нь худлаа яриад байхаар хайлчихдаг юм болов уу хэн мэдлээ хог гэж, гутамшиг.Алсын хараатай ,ард түмнээ гэсэн чин үнэн сэтгэлтэй ,амиа бодох сэтгэлгээг 2-т тавьсан ,улс орноо хөгжүүлэн ,тохинуулах МОНГОЛ ЦУСТАЙ аавын хүү, охин зоригтой хөдлөөч,ард түмэн чинь өрөнд баригдаж,өлсөөд эхэлчихлээ. Монгол төр минь мөнхөд мандан бадрах болтугай,Монголын ард түмэн минь хийморьлог байг.
Mongol mohloo eh oronchidoo demjii
баярцогтыг төрөөс зайлуулж чадахгүй байж их мөөрөлдөх юм. бүх нүгэл нь ил болсон баярцогтыг хэн төрд баййлгаад байна вэ?
Сайханбилэг, Энхсайхан, Баярцогт нар бүр уурлах маягтай нүүрээ минчийтлээ улаалгайд дайрчих юм. Эд нарт эх орон гэж байхгүй, монгол улс хүн ард нь хэн ч биш. Хөзөрөө нуугаад байсан чинь 200 гаруй новшнууд Баяр шиг болохыг хүсдэг, араас нь АНУ гарах гэж байгаа юм байна. Монгол газар нутаг бүгд шүншигтэй, та нарын тоглож нааддаг юм биш. Амьсгаатай чинь ярих байх даа.
mongol ulsuugui mongolchuud gantshan zalhuu baina.geopolitkiin zolios bolloo shuu!deer n uneheer uls udirdaj chadahgui humuus mongol gedeg neriin huudasaa hadgalj chadahgui boljee.yu yasan hen negen dorj batiin yaduu zalhuu amidral amdral ve?aimshigt songolt irehk songuuliar shiidegdene.
dahin sanuuliy?!!!!!!!!!busdiin itgeleer togolson ochuuhen yavtsuu setgelgee mongol orniig butsaaj humursun togoond avaachihk geo togloltod oirhon bolson shuu!luivarchidaa yallah tsag bolson.olz haival mongold och genee!!!!!!!yana daa!!!
ulsaa hudaldsan hulgaich luivarchid brend geed zailuul arisaa hamgaalah huvtsac hudaldaj setgelee huurch /gadaadad/yavaad uneheer durgui hursen dee.minii mongoliin tenger tselmeg baij har tsagaaniig yalgah boltugai!
sain edelliig mongolchuud meddeg yu.chi uunii manlailal baij mongol tolgoig busad humuus huleen zuvshuursun tsagt chi bi mongol gedgeer baharhaj bolno.mongol hun chi oilgoj baina uu?!!!!!!!!!!!!
Бид тийм ухнуудыг сонгсон нь өөрсдөө буруутай!!! Харин дараагийн сонгуулиар бол тэднийг сонгохгүй, харин шийтгэлийг нь амсуулна гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тэднүүсээс дээр туршлагтай ухаалаг цэцэн цэлмэг улсыг аваад явчих, бодлого тодорхойлчих хэмжээний бууралууд нилээд хэд байна даа. Одоо л энэ буурлуудын хүч чадлыг үзэхгүй бол хожимдож амаа барих цаг ирнэ, тиймээс эднийг зүтгүүлээд үзвэл яаадаг юм бэ??
Ard irgediin ihenh ni oorsdoo bolovsorch jaahan yumand uul suuritai handaj ehlehgui bol dandaa guril budaa, chiher mungund huurtaj sanalaa ogood baival bid tsaashid ch ter "olonhiinh" ni songoson garuudad moligduulsaar baih bolno. Tiimees oorsdoo songuuli bolhoos omno hugshin zaluugui bolovsormoor bna
Энэ зоног толгой Эрдэнтийг 20.жилийн дараа ашгаа огсон гэж мэдэж л байгаа. Одоо энэ тосол гацвал зугээр л хог болно
Чи муу Бээжин хавны шээс буурлыг бүү доромжил. Чиний бидний хажууд 1000 таа гавьяа байгуулсан юм. Чи эхнэртээ ганц бандааш авч өгч чадахгүй байж юугаа мэднээ бэлтрэг минь. 1000 үеэрээ зовох хараал идэцгээ
Тавантолгойг ашиглаад ер нь хэрэггүй байх оо. Бусад оронд болохоор байгаа жоохон байгалийн баялгаа ашиглавал хөгжөөд дэвжээд, улс ардынх нь амьдрал ахуй сайжраад дээшлээд байдаг бол манайд эсрэгээрээ дэлхийд эхний 5, 10-д ордог, энэ 3 хан сая хүнийг өлхөн тэжээчих тийм их хэмжээний газрын доорхи баялгаа ашиглаад эхлэнгүүт л эдийн засгийн хямрал нь улам цэцэглээд л, үндэсний валют нь цаас болж хувираад л, улам өрөнд орж өтөнд баригдаад л улсаараа дампуурчих гээд байх юм аа. Ингэж нээрвэтэж байхаар зүгээр л махаа чанаж идээд мангасаа зүүдлээд л явж байсан нь хавьгүй дээр байх оо.
хөгшөөн чи маш гоё хэлээ, махаа идээд мангасаа зүүдлээд өмхийрөөд хэвтэж байсан нь дээр. 3 байтугай 30 сая хүн байсан ч Арабын шах шиг амьдуурлж болохоор байхад энэ новшнууд л дээр гарчихаад идээд сууна. Үнэн тасархай хагартлаа баяжсан байгаа юм.
Баярлалаа. Манай монголчууд гэж үнэхээр уужимхан дотортой үхэр нэрэндээ таарсан гүлдийсэн юмнууд ингэж дээрэлхүүлж байхдаа таарсан амьтад юм даа зайлуул. Энэ луйварчингуудын хүүхдүүд өнөөдөр нийт ард түмний хөрөнгө газар нутаг, баялгийг гадаадынханд бөөнөөр болон жижиглэн зарсан мөнгөөр Америк, Англид тансаглаж байна. Яваандаа тэд Монголд эргэж ирээд үлдсэн жоохон юмыг нь арилжиж өгөөд бидний хүүхдүүдийг дарлах вий гэхээс бүгдийг нь буудчихмаар...
Эрдэм мэдлэг, арвин туршлагатай хумуусээ даанч сонсохгуй юмаа. Малаар амьдраад баян байх боломж бий шдээ. Сэргээгдэх баялаг!!!
Энхсайхан их залхуу хүн юм Оюутолгойн гэрээний загварыг хуулж балай юм хийснээс хамаг юм нураалаа.
Enhsaihan gej yachihsan hujaa ve Ehnsaihan bol jinhene hujaagiin erliiz genelee ene hulgaichiig yagaad turd gargachihsxan yam be ogtsruulaachee naadah chini mongol ulsad gai l tarna gaviya hezee ch baiguulahgui
enhsaihniig zailuul hujaa ruu ni ene hujaagiin huugees saihan um huleegeed bdag mongolchuud bid yasan teneg deer ni hulchgar aimhaqi um be hedehen toonii hulgaich urvagchdaasa salj chadahgui darluulaad suuh ch gej de aliv nogoo chingisiin udam tarhinii ugaalgiig baabar wsain hiisnees bolov uu odoo uhaaraach
Олон түмэн минь Хурц гуай шиг өвгөдийнхөө үгийг сайтар сонсоцгоо Тэд буруу юм хэлэхгүй
Ч.Хурц: Гадаадын компаниас бонус горьдсон нөхөд ард түмнээ бодохгүй байна. Бонус горьдогчид өмдөө шувтлаад хошногоо тослоод зэрэгцээд дөрвөн хөллөөд хүлээж байгаа...
МАНАН АЛУУРЧИД МОНГОЛЫГ БҮХ ТАЛААС НЬ ХУТГАЛЖ БАЙНА ОДОО ЦУС НЬ ДУУСАЖ ЗҮРХ НЬ ЗОГСОХ ХУГАЦАА НЬ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА ОДОО ҮХЛЭЭ ХҮЛЭЭХ ҮҮ АЛУУРЧИДААСАА САЛАХ УУ
Hurts gyai,Abirmed gyai shig uhaantai høh øbgød min Mongoliin min unet sudar um.Daanch Mongoliin tør ene sudaruudaa tooj neej unshihgui,gadnin heden zublugch narin ugeer yabsaar bayalgaa une tsenegui gadagsh aldsaar bn.Getel Dubai yaj bn.Gadnihniig abchirch zartsaa hiij bn,medleg tehnoligiig ni ashiglaj bn.Uurgebch uursen guilgachin ireed mongolchuudiin hucheer bayan boss bolj baihiig harlaa.Mongol hunee uneldegyu tør baigaa tsagt iim l bn.Yun aziin Dubai be.Hunee unelj uud ni tataagyu tsagt yu ch butehgui,Baigaliin bayalgaas iluu MOngol humuus Mongoliin bayalg um.Uuniig oilgoh uhaangui Mananagin oligarhiud yaj hagartlaa bayajih be,yaj bayalgaa hubaaj ideh be gejil uhelden bn.20 oliargiig tørøøs zailuulah tsag ni bolson .Ted mongoliin tørøør damjuulan mongoliin bayalgiig ezemshihiin tøløø alaldaj bntednii tolgoi ni Elbegdorj ,Batuul,Cu.batbold Bathuu na...Seheetnuudee tørd gargah tsag bolsoon
элбэгээгийн хувиа бодох үзлийн үр дагавар АН МАн-ын хэдхэн луйварчид баяжиж иргэд ядуурах хувь тавилантай дүр эсгэсэн ардчлалыг сонгосон иргэд бидний буруу шүү. МАНАН гаас салахгүй бол иргэд ядуураад зогсохгүй гадаадын хараат болно. одоо бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан ганцхан НҮБ-ын үүдэнд байгаа тугнаас өөр тусгаар тогтнолыг илэрхийлэх юмгүй болсон. яанадаа монголчуудаа АН МАН-д үнэнч болох гэж шуудайд хийсэн эвэр шиг тарж бутраад дуусах нь байна шүү?