sonin.mn
 
 
 Сүмүүдэд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нэгэн этгээдийг Францын цагдаа нар баривчилжээ.
Парис хотын прокуроруудын мэдэгдсэнээр, Алжир гаралтай 24 настай, компьютерын инженерийн ангийн оюутан өнгөрсөн долоо хоногийн ням гарагт өөрөө өөрийгөө санамсаргүйгээр буудсаныхаа дараа түргэн тусламж дуудсан байна.
 
Үүнтэй холбогдуулан цагдаа нар түүний гэр болон машиныг нэгжин хэд хэдэн буу, сум болон лалын хэт давруу үзэлтнүүдтэй холбоотой баримт бичгүүд олжээ.
 
Мөн Сирид байдаг хэн нэгний түүн рүү бичсэн и-мэйлийг цагдаа нар олсон байна. Тэр хүн алжир залууд сүмүүдэд халдлага үйлдэхийг үүрэг болгосон байжээ. Үүнээс гадна халдлага үйлдэж болохоор газруудыг жагсаан бичсэн тэмдэглэлийг цагдаа нар түүний гэрээс олжээ.
 
Өнгөрсөн нэгдүгээр сард долоо хоног тутмын  “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байр болон еврейн дэлгүүрт 17 хүний аминд хүрсэн халдлага  болсноос хойш Францад аюулгүй байдлыг чангатгаад байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг