sonin.mn
 
Маргааш НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэх юм байна. 
Тодруулбал Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай,Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг