sonin.mn
 
 Нацист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ирэх сард Москвад хүрэлцэн ирнэ гэж ОХУ-ын засгийн газрын нөлөө бүхий албаны хүн хэллээ.
Тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Ким Москвад айлчлахаар төлөвлөж байгаа нь Умард Солонгосын албаны хүмүүстэй  хийсэн олон удаагийн уулзалтын үеэр тодорхой болсон гэж  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
 
Түүний хэлснээр, уг айлчлалын үеэр Ким болон Путин анхны дээд хэмжээний уулзалтаа хийж магадгүй.
 
Гэхдээ удирдагч Ким ОХУ-д айлчилна гэж Умард Солонгос албан ёсоор зарлаагүй байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг