sonin.mn
 
 
Баянзүрх дүүргийн VII  хорооны нутаг дэвсгэр, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэх мэдээлэл цагдаагийн III хэлтэст иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад сургуулийн хашаанд үхсэн чоно байв.
Цагдаагийнхан дүүргийнхээ Байгаль орчны газарт мэдэгдэн шөнөдөө устгалд оруулжээ. Одоогоор тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийж байгаа аж. Сонгинохайрхан, Баязүрх дүүргийн захын хорооны нутаг дэвсгэрт үе үе чоно үзэгдэх болсон тул иргэдэд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг