sonin.mn
 
 
Эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд бүгд элсэлтийн тоонд бус сургалтын чанартаа анхаарах ёстой гэдгийг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба онцлов.
Мөн резидентийн сургалтын чанарыг сайжруулах, элсэлтийн тоонд ч хязгаар тогтоохыг чухалчлав. Уулзалтын үеэр хөндсөн нэг асуудал бол эмч бэлтгэж байгаа сургуулиуд нь эмнэлзүйн сургалтаа явуулах улсын томоохон бааз эмнэлэг байхгүй болж байгааг ч анхааруулав. АШУҮИС-ийн эрдэмтэн багш, доктор, профессорууд УНТЭ-т байрлан оюутнуудаа эмнэлзүйн орчинд бэлтгэх сургалтаа явуулдаг уламжилал алдагдаж байгааг онцлоод, салбарын сайдын хувьд уг асуудал дээр анхаарч ажиллана гэдгээ онцолж байв.
 
Уулзалтын үеэр саналуудыг сайд хүлээн авч эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч эмнэлгийн ажилтан бэлтгэх хүний нөөцийг бэхжүүлэхэд Эрүүл мэндийн асуудал хариуцсан төр захиргааны төв байгууллага нь АШУҮИС-тай хамтран ажиллана гэдгээ уламжилсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг