sonin.mn
 
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус нийтэллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа– III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтлэв. Үндсэн хуулийн цэцийн энэ оны 2 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 14 дэх илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ илтгэлд, Эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, зарим эрхийн хэрэгжилт тухайлбал, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ ба хүний өмчлөх эрхийн асуудал, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан байна. Үүний зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний комисс Монгол Улсын Их Хуралд хүргүүлэх саналаа илтгэлдээ тусгажээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг