sonin.mn
 
 Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг салбартаа улстөржсөн халаа сэлгээ хийж, төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халсан тул гаргасан тушаалыг нь хvчингvй болгох шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын vvрэг гvйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь Ардчилсан намын бvлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдэгдээд байгаа.
С. Чинзориг: Тангараг өргөсөн албан хаагчдыг халж сольсон асуудал байхгүйТиймээс Хөдөлмөрийн сайдаас энэ асуудлын талаар тодрууллаа.
 
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын vvрэг гvйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ Хөдөл­мөрийн сайд хууль зөрчиж төрийн албан хаагчдыг халж байна, ялангуяа яамныхаа удирдлагыг 100 хувь өөрчилсөн, орон нутгийн бvтэц болсон Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг сольсон гэх. Vvнд тайлбар өгөөч?
-Юуны өмнө би Л.Эрхэм­баяр даргын хэлсэн шиг ажлаа хийгээд явж байсан төрийн албан хаагчийг хууль бусаар халсан асуудал байхгvй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Намайг сайдаар томилогдоод ирэхэд манай Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрынхан буюу нийслэл, аймаг, дvvргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар бvгд тvр орлон гvйцэтгэгчээр томилогдсон тушаалтай байсан. Яагаад Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил хагасын хугацаанд vйл ажиллагаа явуулчихаад бvхэл бvтэн яамны удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар тvр орлон гvйцэтгэгч тушаалтай явсныг судлаад vзэхээр өмнөх сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хоорондын зөрчлөөс болсон юм билээ. Цаад агуулгаараа бол АН-ын дотоод зөрчлөөс болж, төрийн яам, харьяа газрын удирдлагууд тvр орлон гvйцэтгэгч тушаалтай явж ирсэн гэсэн vг л дээ.
 
-Тvр орлон гvйцэтгэгч нар ажиллах нь тийм их асуудал vvсгэж байсан хэрэг vv?
-Манай Хөдөлмөрийн яам Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах vvрэгтэй. Тэр утгаараа төрийн албан хаагчийн болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хvмvvсийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллага. Гэтэл загасчны морь усгvй гэдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулах vндсэн чиг vvрэгтэй яам системээрээ удирдлага нь тvр орлон гvйцэтгэгч томилгоотой явж ирсэн нь төрийн албаны хэвийн vйл ажиллагааг алдагдуулсан ноцтой асуудал шvv дээ.
 
-Таныг төрийн албан хаагчдыг vзэл бодлоор нь ялгаварлан халсан гэж буруутгаж байна. Тэр тусмаа vvрэг гvйцэтгэгчийг чөлөөлөөд оронд нь vvрэг гvйцэтгэгч томилсон нь хэр зөв юм бэ гэх? 
-Дахиад хэлье. Би төрийн жинхэнэ албан хаагчийг халж сольсон асуудал огт байхгvй. Төрийн албан хаагч, төрийн захиргааны төв байгууллагын vндсэн vvрэг нь хууль дээдлэх, хуулийг хэрэгжvvлэх, сахиулах. Vндсэн хуульд заасан энэ vvргээ биелvvлэх хvрээнд хууль бус томилгоотой явж ирсэн тvр орлон гvйцэтгэгчдийг одоогийн мөрдөж буй хуулийн хvрээнд, Засгийн газраас гаргасан тvр орлон гvйцэтгэгчийг томилох журамд нийцvvлэн хуулийн дагуу болгох арга хэмжээ л авсан. Тvvнээс биш Л.Эрхэмбаяр даргын хэлж байгаа шиг төрийн жинхэнэ албан хаагчдыг vзэл бодлоор нь ялгаварлан халсан тохиолдол байхгvй.
 
-Хуульд нийцvvлэх гэд­гээ та тодруулахгvй юу?
-Өмнөх сайд 2013 оны нэгдvгээр сарын 22-нд гаргасан тушаалынхаа хавсралтаар Хөдөлмөрийн хэлтсийн даргаар 31 хvнийг бvгдийг нь тvр орлон гvйцэтгэгчээр томилсон байдаг. Тvр орлон гvйцэтгэгчээр ямар хvнийг томилох вэ гэдгийг Төрийн албаны хуульд зааснаар Засгийн газраас баталсан журмаар зохицуулдаг. Сv.Батболдын Засгийн газрын vед Төрийн албаны хуулийн дагуу Тvр орлон гvйцэтгэгч томилох журмыг баталсан. Энэ журмаар тvр эзгvй байгаа сул орон тоон дээр төрийн захиргааны жинхэнэ алба хашиж байгаа доод албан тушаалын хvнийг нь тvр орлон гvйцэтгэгчээр томилно гэж байгаа. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны есдvгээр сарын 5-нд 26 дугаар тогтоол гэж гаргаад дээрх журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ сул орон тоон дээр төрийн жинхэнэ албан хаагчаас нөхөх биш харин дурын иргэнийг тvр орлон гvйцэтгэгчээр томилж болно гэчихсэн. Энэ тогтоолоо vндэслээд баахан томилгоо хийсний дотор манай яамны газар хэлтсийн дарга нар, мөн миний дээр дурдсан тушаалын хавсралтаар томилогдсон 31 хvний асуудал багтаж байгаа юм. Гэвч энэ тогтоолыг хууль зөрчсөн шийдвэр гэж vзсэн иргэд Vндсэн хуулийн цэцэд хандсанаар маргаан vvссэн. Тухайн vеийн Засгийн газар иймэрхvv маргаан vvсэхээр гаргасан шийдвэрээ хvчингvй болгодог туршлагаараа 2013 оны дөрөвдvгээр сарын 13-нд 145 дугаар тогтоол гаргаж 26 дугаар тогтоолоо хvчингvй болгосон. Өөрөөр хэлбэл, тvр орлон гvйцэтгэгчээр төрийн жинхэнэ албан хаагчийг биш иргэнийг томилж болно гэсэн журмаа хvчингvй болгосон гэсэн vг.
 
-Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилох­доо vндэс­лэсэн тог­тоол хvчингvй болчихоор томилгоо нь мөн хvчингvй болсон гэсэн vг vv?
-Нэгэнт vндэслэж томилсон шийдвэр нь хvчингvй болсон учраас тэрхvv томилгоо бvгд автоматаар хvчингvй болж байгаа юм. Тиймээс би энэ хууль бус зvйлийг засч хуульд нийцvvлэхээр шийдвэр гаргасан. Тушаалаа ч хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэж гаргасан байгаа. Энэ шийдвэрийн дагуу тvр орлон гvйцэтгэгчээр ажиллаж байсан дарга нарыг чөлөөлж, одоогийн хvчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны хуулийн дагуу сул орон тоон дээр тухайн газарт нь ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг тvр орлон гvйцэтгэгчээр томилсон.
 
-Гэхдээ АН-ын дарга нар таны шийдвэрийг улс­төржсөн өнцгөөр гаргасан гээд байгаа шvv дээ?
-Хэрэв энэ шийдвэрийг улстөржсөн гэж vзэж байгаа бол надад хэлэх тайлбар байна. Өөрөөр хэлбэл, би сайдаар томилогдож ирэнгvvтээ энэ шийдвэрийг гаргаж болох л байсан. Гэвч хууль дээдлэх, биелvvлэх vvргийнхээ дагуу хандаж хvлээзнэсэн.
 
-Юуг хvлээсэн гэж?
-Манай Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогvй учраас яамны Төрийн албаны салбар зөвлөл эрх зvйн чадамжгvй байсан. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга томилогдож, салбар зөвлөл хуулийн дагуу vvргээ гvйцэтгэх чадамжтай болсон хойно энэ шийдвэрийг гаргах нь зөв гэж vзсэн юм. Та бvхэн мэдэж байгаа, өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулж, хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоныг. 
Vvний дараа Төрийн албаны зөвлөлөөс манай яамны Төрийн албаны салбар зөвлөлийг албан ёсоор байгуулсан. Нэг vгээр салбар зөвлөл ажиллах эрх зvйн чадамжтай болсон гэсэн vг. Тиймээс би Төрийн албаны салбар зөвлөлдөө тvр орлон гvйцэтгэгчдийн асуудлыг хуульд нийцvvлэх vvрэг өгсөн. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах нөхцөл шалгуурыг баталж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Сонгон шалгаруулалтын дvнг vндэслээд томилгоог хийх эрх нь сайдад Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар олгогдсон байдаг юм. Тvvнээс биш төрийн захиргааны шалгалт өгч, тангараг өргөсөн албан хаагчдыг халж сольсон асуудал байхгvй гэдгийг дахин хэлье.
 
Эх сурвалж: