sonin.mn
 
“Дархан АЗЗА” төрийн өмчит компани өнгөрсөн онд Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхvvжилт авч, Улаанбаатар-Дархан чиглэл дэх 2.0 км замын даланг сольж шинээр хучин, мөн 10 км замын суурийг хучилтын шинэчилжээ. Гэтэл тэрхvv замуудын хучлагад барзгаржилт, хагарлууд vvссэн, зарим хэсгийн хучилт цоорсон, хөвөөний материал урсаж, хучлагын ирмэг ил гарсан, шуудуу vерийн усанд угаагдсан байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас явуулсан шалгалтаар илрvvллээ. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Дархан АЗЗА” компанид албан шаардлага хvргvvлжээ. Албан шардлагаар, илэрсэн зөрчлийг засварлах аргачлал боловсруулан зөвлөх, захиалагч байгууллагаар баталгаажуулж стандартад нийцvvлэн засварлах, урссан хөвөөний дvvргэлтийг дахин хийх, хөвөөг нийт замын дагуу нягтруулах, шуудууны болон хоолойн бэхэлгээг техникийн шаардлагын дагуу хийх, замын суурь, хучилтын материалын туршилт шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгэн баталгаажуулж, орц, нормыг тогтоолгон норм дvрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу засварын ажлаа хийх, хагарал гарч байгаа шалтгааныг тогтоолгох зэрэг vvрэг өгч буй юм. Тvvнчлэн эвдрэл гарсан хэсэг, цаашид засвар, шинэчлэлтийн ажил бvрэн дуусгах хvртэл тээврийн хэрэгслийн аюулгvй байдлыг хангах vvднээс анхааруулах, хориглох болон мэдээллийн тэмдэг байрлуулахыг шаардлагад тусгасан байна. Дашрамд дурдахад, Улаанбаатар-Дархан, Дархан-Сvхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэсэгчилсэн их, дунд засварын ажлыг 1997-1999 онд хийснээс хойш урсгал засвараас өөр ажил хийгдээгvй ажээ.
 
 
Эх сурвалж: