sonin.mn
 
 
Монгол улсад генерал цолтон бий болсон баярыг удахгүй ёслон тэмдэглэнэ. Энэ жилийн баярыг ЦЕГ хариуцах юм байна.
Монгол улсад одоогоор амьд сэрүүн 100 гаруй генерал байгаа бөгөөд нийтдээ зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаагийн газраас 200 гаруй генерал  төрөн гарчээ. ЦЕГ-ын хувьд анхны генерал нь тус газрын дарга, хошууч генерал С.Пүрэв юм. Түүний дараа Ж.Гарамжил, Б.Амарболд, Н.Сандаг-Очир, Б.Билэгт нарын генерал ажиллаж байв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “Манайх генералын өдрийг тэмдэглэх гэж Чингисийн талбайд бэлтгэл хийгээд бүгд завгүй байна" гэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг