sonin.mn
 
 
УИХ-ын гишүүд өнөөдөр чуулганы танхимд улбар шар өнгийн зангиагаар "гоёв".
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсаны дараагаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачилгын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалсан гэдгийг дуулгав. Ингээд УИХ дахь эмэгтэй гишүүдээс нийт гишүүддээ хандаж, улбар шар өнгийн  зангиа зүүж хуралдаандаа оролцохыг уриалж, ширээ тус бүр дээр зангиа тавьсан гэдгийг хэллээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг