sonin.mn
 
Саудын Аравийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд пүрэв гарагт хүмүүнлэгийн тусламж ачсан Ираны онгоцыг Йеменд нэвтрүүлээгүй тухай “Fars” агентлаг мэдээлж байна.
Арабын орнуудын эвсэл Йемений шиит шашинт босогчид болох хуситуудын эсрэг явуулсан “Шийдэмгий довтолгоо” ажиллагааг дуусгаж, “Итгэл найдварыг сэргээх нь” гэдэг нэртэй шинэ ажиллагааг эхлүүлснийг мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө мэдэгдсэн билээ.
 
“Fars” агентлагийн мэдээлснээр, Ираны ачааны онгоцонд хуситууд болон Засгийн газрын хүчний хооронд болсон мөргөлдөөний улмаас хохирсоор байгаа Йемений энгийн иргэдэд зориулсан эм хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн тусламжийн бараа байсан байна. Ираны онгоц нийслэл Сана хотын нисэх онгоцны буудалд газардах ёстой байжээ.
 
Гэхдээ дээрх мэдээллийг албан ёсоор нотлоогүй байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж :"Монцамэ" агентлаг