sonin.mn
 
Бушерын атомын цахилгаан станцыг /АЦС/ Ираны мэргэжилтнүүдэд хэзээ, хэрхэн хүлээлгэн өгөхийг Иран болон Оросын албаны хүмүүс хэлэлцэж байна.
ОХУ-ын “Росатом” цөмийн эрчим хүчний компанийн дэд дарга Николай Спасский тэргүүтэй Оросын төлөөлөгчид энэ долоо хоногийн лхагва гарагт Иранд хүрэлцэн очжээ.
 
Бушерын АЦС-ийг хүлээлгэн өгөх асуудлыг Иран болон Оросын төлөөлөгчид хэлэлцсэн гэж Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын олон улсын харилцааны газрын дэд захирал Бехроуз Камалванди мэдэгдлээ.
 
Түүний хэлснээр, хоёр талын албаны хүмүүс Бушерын ЦЦС-ын хоёр болон гуравдугаар цөмийн реакторыг барих асуудлыг мөн хэлэлцжээ.
 
Иранд АЦС-ууд барьж буй Оросын “Росатом” компани болон Ираны Цөмийн эрчим хүчний газар Бушерын ЦЦС-ын хоёр болон гуравдугаар реакторыг барих гэрээнд 2014 онд гарын үсэг зурсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг