sonin.mn
 
Хятадын Коммунист нам болон Тайванийн Гоминдан намын удирдагчид тавдугаар сард Бээжин хотноо анх удаа уулзана. Энэ тухай Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн хэргийг хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Ма Сяогуан мэдэгджээ.
“Энэ уулзалт нь хоёр талын хооронд өндөр түвшинд санал бодлоо солилцох чухал үйл явдал болно” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга бол Си Зиньпин билээ. Тайванийн эрх баригч Гоминьдан намын даргаар Тайпэй хотын дарга Жу Лилунь энэ оны эхээр сонгогджээ.
 
Уулзалтын үеэр Хятадын Коммунист нам болон Гоминдан намын хоорондын харилцааны талаар хоёр намын удирдагчид санал бодлоо солилцоно гэж Ма Сяогун хэллээ. Жу Лилунь Бээжин хотод айлчлах Тайванийн төлөөлөгчдийг тэргүүлэх аж. Тайванийн төлөөлөгчид тавдугаар сарын 3-нд Шанхай хотод болох Тайванийн булангаар дамжуулан худалдаа-эдийн засаг болон соёлын харилцааг хөгжүүлэх тухай асуудлаарх чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Бээжин хотод айлчлах юм.
 
Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао анх 2005 онд тухайн үед Гоминдан намын дарга байсан Лянь Жантай Бээжин хотод хэлэлцээ хийж байжээ. Тухайн үед тус нам Тайваньд сөрөг хүчин байв.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг