sonin.mn

Мал төллөлт ид дундаа эрчимтэй явж байна. Цаг агаарын тогтворгүй байдалд өнгөрсөн гэлээ ч малчид уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ төлийн гарз гаргасангүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 61.5 хувьтай байна.

Нийт 13 сая 212 мянган мал төллөж, 12 сая 988 мянган төл хүлээн авчээ. Үүний дотор одоогоор улсын хэмжээнд  27.6 мянган ботго, 141 мянган унага, 393 мянга орчим тугал, 6 сая 700 мянган хурга, 5 сая 800 мянга орчим ишиг хүлээн авчээ.

Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.6 саяар нэмэгдэж, төл бойжилтын хувь  98.5 буюу өндөр хэмжээнд  байгаа нь малчдын баярлуулж байна.

Ж.Батсайхан


Эх сурвалж: "Монцамэ"